Д.Мөнхбатыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Хаш-Эрдэнэ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 57 дугаар тогтоолоор Т.Хаш-Эрдэнийг Бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эргүүлэн томилжээ.
Харин нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбатыг томилсон байна.
Д.Мөнхбатын хувьд, АНУ-ын “JPMorgan Chase” банкнаас ажлын гараагаа эхэлсэн. Монголын хөрөнгийн зах зээлд “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК, “Голомт капитал ҮЦК” ХХК зэрэг компаниудад удирдах албан тушаал хашиж, үнэт цаасны зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэх, олон улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийг удирдаж байжээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.