УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХУД-ийн 2026 оны төсвийн төслийг дүүргийн ИТХ-д өргөн барив

Хан-Уул дүүргийн 2026 оны төсвийн төслийг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барилаа. Хан-Уул дүүргийн 2026 оны төсвийн төслийг өнөөдөр /2025.12.10/ дүүргийн Засаг дарга Б.Цэрэн дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргилд өргөн барив.

  • Дүүргийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны биелэлт,
  • 2025 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний нэршилд өөрчлөлт оруулах тухай;
  • Дүүргийн 2026 оны орон нутгийн төсөв батлах тухай,
  • Дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт;
  • Дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл,
  • Төрийн одон медалиар шагнуулах иргэдийн материалыг дэмжих зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх долоо хоногт хуралдах бөгөөд тус төсвийн төслийг энэ үеэр хэлэлцэн батлах юм.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button