Нийгэм мэдээ
Дархан-Уулд айлын байшин шатаж, утаажилтын бүсээс хоёр том хүн, гурван хүүхдийг аварчээ
Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг гал гарч байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба /2025-12-10/-ын өдөр хүлээн авсан байна.
22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын 15х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс хоёр том хүн, гурван хүүхдийг аюулгүй бүсэд гаргасан байна.
Иймд болзошгүй аюул эрсдэл, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.