Нийгэм мэдээ

Шинэ журам: БНСУ-ын виз татгалзсан бол 3 сарын дараа дахин мэдүүлж болно

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал дараах дөрвөн өөрчлөлтийг оруулжээ.

Өмнө нь визний татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурван сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визний татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.

Мөн эмчилгээний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг Солонгосын виз мэдүүлгийн төвд нээж ажиллуулахаар болов. Ингэснээр монгол иргэд эмчилгээний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын виз мэдүүлгийн төвд хандан мэдүүлэх шаардлагатай болж байна.

Цаашлаад өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”-ыг шинээр бий болголоо.

Өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг 9 эмнэлэг олгож ирсэн бол шинээр Монгол Хьюндай, Агапе Христийн эмнэлгийн нэмснээр цаашид 11 эмнэлгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.

Иймд дээрх агуулгуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэргээс авах юм байна.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button