УРЛАГ

Б.Лхагвасүрэн агсны “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиол кино болно

Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн “Шар гэгээ” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчийн таашаалд нийцсэн.

Тус дэлгэцийн бүтээл 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шалгарч, "Хангарьд" цомын эзэн болосон юм. Мөн “Мөнгөн мод” наадмын шилдэг кино урлагийн бүтээл шагналыг хүртсэн.

Түүнчлэн Австралийн Перт хотноо зохион байгуулсан олон улсын кино наадмын “Шилдэг кино” шагналыг мөн хүртэж байв.

Тэгвэл “Шар гэгээ” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн баг, уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ.

Энэ удаад тус багийнхан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Холын цагаан манан” уран сайхны кино бүтээжээ. Тус уран бүтээлийг “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээсэн бөгөөд 2026 оны эхний сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ooo ene hodoonii 2 awiyasgii awgai nohor 2 odoo bolio. Ooriigoo zohiolch gd bodtsn zaluu ooroo zohioloo bich. Ymnii une tsene gj bdii shu

Холбоотой мэдээ

Back to top button