Нийгмийн

MonBeef брэнд ХАА-н салбарт кластерчилсан системийг бий болгож, махны үйлдвэрлэлд шинэчлэл хийж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан, Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг болох MonBeef брэнд оролцож, мах үйлдвэрлэлийн цогц, кластерчилсан системд суурилсан үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм.

MonBeef брэнд нь 18–36 сартай бяруу, шүдлэн насны залуу үхрийг Сэлэнгэ аймгийн Орхон суманд байрлах өөрийн фермд 100 хоногийн турш малын эмчийн байнгын хяналт дор, тусгай жорын тэжээлээр бордож, чанарын өндөр шаардлага хангасан үхрийн махыг хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Тус компани эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, өөрийн эзэмшлийн 3000 га талбайгаас 1600 гаруй га-д тэжээлийн ургамал тариалж, малын өвс, тэжээлийг бүрэн бэлтгэн, 100 хоногийн турш GRASS-FED буюу өвсөн тэжээлээр тэжээх системийг хэрэгжүүлж байгаа нь онцлог юм.

Кластерчилсан бизнесийн загвар

MonBeef брэнд газар тариалан - ферм –– мах боловсруулах үйлдвэр – борлуулалт гэсэн нэгдсэн кластерчилсан тогтолцоог бүрдүүлж, махны үйлдвэрлэлийн салбарт бодит шинэчлэл хийж эхэлсэн байна.

Энэ хүрээнд 2025 оны намар Дархан хотод мах боловсруулах шинэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд ферм болон үйлдвэрийг нэг бүсэд байршуулснаар:

  • Малчдыг тогтмол орлоготой байлгах,
  • Мал худалдан авалтыг тогтвортой хийх,
  • Орон нутагт байнгын ажлын байр бий болгох,
  • Хөдөө аж ахуй, газар тариаланг уялдуулан хөгжүүлэх боломжуудыг бүрдүүлж байна.

Хаягдалгүй үйлдвэрлэлийн шийдэл

Шинэ мах боловсруулах үйлдвэр нь малаас гарах цус, сэвсийг хатаах тусгай тоног төхөөрөмжтэй бөгөөд өөрийн эзэмшлийн цэвэрлэх байгууламжтай. Өдөрт 70м3 ус цэвэрлэх хаягдал, бохирдол цэвэрлэх хүчин чадалтай. Хаягдалгүй үйлдвэр болох томоохон зорилготой MonBeef үйлдвэр нь өдөрт 6 тонн мах бэлтгэн савлах, жилд 2,000 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, олон улсын жишигт нийцсэн байгаль орчинд ээлтэй дэвшилтэт байгууламж юм.

Өрхийн хэрэглээ болон байгууллагын хэрэгцээнд тохируулан чанар, стандартыг хангасан төрөл бүрийн үхрийн ангилсан махыг хэрэглэгч, харилцагчдадаа тасралтгүй нийлүүлсээр байна. Үүнээс онцлох бүтээгдэхүүн нь 09-р сараас худалдаанд гаргасан өрхийн хэрэглээний өвлийн идэшний Нүнжиг, Арвин, Баялаг гэсэн 3 төрлийн багц бүтээгдэхүүн юм.

Хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан тус багц бүтээгдэхүүн нь төрөл бүрийн хоол хийхэд зориулан жижиглэж савласан, цаг зав хэмнэсэн, төлбөрийн уян хатан нөхцөлөөр Storepay & Payon ашиглан авах боломжтой юм.

Өвлийн идэшний багцын мэдээллийг: monbeef.mn, 7533-2222-с

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button