Нийгэм мэдээ

Антибиотиктой малын мах ба учирч болох эрсдэлүүд

Мах худалдаж аваад хөшиглөж байхад идээ, буглаа шиг зүйл дайралдаж байсан уу. Олон хүн огтолж хаячхаад, үлдсэн махыг нь чанаад идэж байхыг нь харсан. Буруу тарилгыг, буруу газар, мэдэхгүй хүн тарьснаас болж буглаа үүссэн нь тэр юм билээ. Яг үнэндээ тэр мах эрүүл болж байгаа хэрэг биш ажээ.

Идээ буглаанаас илүүтэй хүний биед хортой зүйл нь антибиотик. Олон хүн махны өнгийг харж байгаад л авдаг гэдэг. Үнэндээ антибиотикийн хор нь бүрэн гадагшлаагүй малын мах шинэхэн, ягаан өнгөтэй, шүүслэг зөөлхөн байдаг гэдгийг та сонсож байсан уу? Барагтай л ялгах боломжгүй.

Саяхан даа, “Хүчит шонхор” зах дээр борлуулж буй махнаас учиргүй тариа ханхлаад байхаар нь тэндхийн эрүүл ахуйн байцаагч дээжилж аваад төв лаборатори руу явуулсан гэдэг. Гэтэл шинжилгээгээр өчнөөн олон төрлийн эм, тариа малын маханд байх ёстой хэмжээнээс хэд дахин илүү гарч мэргэжилтнүүдийн нүдийг бүлтийлгэсэн байна” гэнэ. Баргийн үнэр ачааны машин дээр хоёр хоног яваад ирэхэд дарагдана даа. Энэ удаагийн шалгалтаар үнэрээр нь таньсан хэдий ч хэчнээн малын махыг байцаагч маань “хараагүй” өнгөрснийг таашгүй.

Гэтэл үүнээс анхаарал татмаар нь эмийн үнэр ханх хийсэн махыг ялаа ч тоож суудаггүй гэж эрүүл ахуйн байцаагч нь ярьж байснаас дүгнэвэл шавж тоохгүй махыг бид идээд байгаа юм биш биз. Харин бид хүнсэндээ ямар мах хэрэглэж байгаа вэ. Улаанбаатарчууд ийм л мах өглөө, оройгүй идэж байвал хэрхэх вэ.

Тэр байх ёстой хэмжээнээсээ их байгаа эмнүүд бяцхан хүүхдүүдэд минь, жирэмсэн эхийн гэдсэнд байгаа урагт, мах иддэггүй ч, эхийн сүүгээр дамжуулан авч байгаа нялх үрсэд минь яаж нөлөөлж байгаа бол гэдэг бодууштай. Сүүлийн үед эмэгтэйчүүд жирэмслэхгүй байгаа, төрөлхийн эмгэгтэй хүүхэд олноор төрж буй нь дээрх тариатай холбоотой байж магадгүй юм. Учир нь антибиотик тариулаад удаагүй малын махыг эмэгтэйчүүд идвэл савны үрэвсэлтэй болох өндөр магадлалтай гэсэн. Үүгээр зогсохгүй янз бүрийн хавдрын эх үүсвэр болдог ажээ.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 13, 2023 13:12

Үхэрт ээмэг өчнөөн тэрбумаар зүүж байхаар сумдын м�##� эмнэлгээ сэргээн байгуулаач ээ, м�##� сүрэг төрийн хамга�##��##�танд байна гэж ҮХ-даа оруулсан байж эрүүл мэндийг ньяагаад орхив?

Зочин
Зочин
4 сар 13, 2023 16:01

Антибиотиктой мах гэдгийг мэдсээр байж идээд, өвдөөд байгаа нь тэр хүний хариуцлага шүү дээ. Ер нь амь хөнөөж, асар их үйлийн үр тарьдаг м�##�, амьтны махнаас дэлхий нийтээрээ татг�##�заж байгааг анхаарна уу хүмүүс ээ.

Зочин
Зочин
4 сар 15, 2023 14:38

Baitsaagch nar ni l sain ajillah heregteidee

зочин
зочин
4 сар 15, 2023 19:48

Тийм байдаг бас тэр нь ганц тариа биш бас бруцеллёз өвчтэй м�##�д тийм буурцаг шиг бөөгнөрсөн бээр байдаг. Өнөөдөр янз бүрийн өвчний эсрэг нэртэй амьд нянтай вакцин хийлгээд маргааш нядлаад зарчихдаг тэрийг идээд тэр өвчний вирусыг авч байгаа. Болох болохгүй бакцин ч хийгээд баймааргүй байна.

зочин
зочин
4 сар 15, 2023 19:53

Бас ганц м�##� гэлтгүй сүүлийн жилүүдэд сүүнээс эм тарианы гашуун амт амтагддаг болсон шдээ. Шилэнд сүү хийж тавьчаад дээд хэсгээс нь ууж байхад гайгүй шилний ёроолд үлдсэн сүүнээс бүүр их гашуун эмний амт амтагддаг тэгээд уух дургүй т�##�даа болсон. Цай сүлчихэд бол нээх мэдэгдэхгүй. Тэгээд бодохоор аймаар байгаа биздээ юу ч ууж идээд байгаагаа мэдэхгүй хордож янз бүрийн өвчний нян вирус аваад аймшигтай.

Зочин
Зочин
4 сар 16, 2023 20:03

Зах замбараагүй нарантуулыг тойрсон м�##�ын эмийн сангаа багасгаж хян�##�т тавь. Хэн дуртай нь вакцинаас бусадыг м�##�чдад зарж тэд нь м�##�аа тарьж маргааш нь зах зээлд ниылүүлж бна

Холбоотой мэдээ

Back to top button