Б.Даваадалай өөрөө хөөцөлдөж гүйсээр, Г.Занданшатараар дэмжүүлж “Эрдэнэс Монгол” ХХК-нд очив

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон. Иймд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалайг томилжээ. Өчигдөр /2025.12.19/-нд тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орсон байна.
Б.Даваадалайн хувьд, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр төгсөж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан.
Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллах үеэс л улстөрд өндрөөр амбицлаж эхэлсэн. Тухайн үедээ л Баянхонгор аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж, тойргоо усалсан. Хөхөө өвлөөр Баянхонгорт очиж мотоциклийн хонжвортой сугалаа |линк| тарааж, шуугиулж байгаад ирж байв. 2024 оны УИХ-ын сонгуульд тойрог томорсон Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр нэр дэвшээд өвдөг шороодсон билээ. Түүнээс хойш тодорхой албан тушаалд очоогүй байж байгаад Г.Занданшатарыг Ерөнхий сайд болуут ажлын албыны даргаар ажилласан. Өдгөө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн даргын суудлыг өөрөө хөөцөлдөж гүйсээр, Ерөнхий сайд Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр очиж буй юм.
У.УЯН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө их хүссэн хүнээр Төр бүү бариул гэдгийн жишээ болох бий дээ.
Хөөрхийдөө, нэг л их өндөр боловсрол, ажлын туршлагатай дэлхийн топ сургууль төгсөж дэлхийн банкинд ажилласан нөхдүүд, ха ха.
Албан тушаал руу уулгалан довтолж улайран дайрсан нохойнууд.... Суусан суудал болгондоо хулгай хийж, хумсаа шигтгэхээс өөрийг хийдэггүй гарууд ... долоон уулын цаагуур далд орж Монгол түмнийг минь амраагаасай...
Saindaa l teller hiigee biz. Teller ch bas changadana daa. Surguuliinhaa neriig barij 3 sar dadlagajigch l hiisen bh. Manai tsunkh bargch uls tor huusun humuus iimerhuu l durteigeer gadaadad ajillasan bdag shuu
Нүүрсний хулгайг сайхан хийж өгнө дөө. Намдаа ч хулгайн хувь хишгээ ахиухан өгнө.
Сонгон шалгаруулалт яасан? Дүрмээрээ бол шалгаруулалт хийх ёстой. Наранцогт бас шалгаруулалтгүй л томилогдож байсан
Энэ залуугийн урд гишгэх хүн ховор доо хө
Эд бүгд худалч хулгайчид.
Яана даа ядаж наад цагаан цамцыг нь индүүдээд өгөх эхнэр бна уу.Аймаар үрчгэр цамц өмсчихсөн,ямар халтар юм бэ.1нам л төр барих юм.Ямар ч их холио солио хийдэг юм бэ.Ажлын хариуцлага хүлээхгүй, шууд л солигдоод л бөөн хулгайч нар.Ёэ бүү үзэгд, МАНы боожгойны үснүүд.Түй чёрт возьмы.
Эргүү Эгүүр
Цүнх баригчдын арми.
Капитализм туйлдаа хүртэл өндөр хөгжсөн орнууд буюу капиталын боолчлолыг туйлд нь хүртэл төгөлдөршүүлсэн АНУ, ЕХ, Япон мэт орнууд өөрсдөөс нь өөр хөгжлийн загвар луу орох шинжтэй,тэгээд бас маш хурдан сэргэн мандаж эхлэж байгаа 1-рт Алтан ордны өв залгамжлагч ОХУ-руу Украйн хэмээх бууны нохойгоо бэлтгэн турхирч,2-рт Их юань гүрний өв залгамжлагч Хятад руу Тайвань гэх бууны нохой турхирахаар шийдээд байгаа энэ цаг дор тэдгээр орнуудын мундаг их,дээд сургуулиудаар дамжигсад ихэнхи нь тэдний бууны ноход болох вакцинд хамрагдан ирж Эдээр засаглах хэмээх эдийн эрхийг дээдэлсэн тогтолцоот капиталын боолчлолд,өр зээлд эх орон,ард олноо живүүлэх гэж хоорондоо амьсаж,нам дотроо нам нийлж сэм хуйвалдан Төр,засагт шургалаж байгаа бололтой......!!!!!
Хүмүүсийн хэлсэн үгийг ялгаварлххгүй хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж хаоиуг эргэж мэдээлдэг мэдлэг боловсролтой залуу шиг санагддаг. Ажилд нь амжилт хүсье
Фүүкийн зурсан зургаар л бүгд явж байгаа ш дэ муусайны сданууд
64 нүүдэлт даамны нүүдэл эрдэнэс монгол ххк-д өөрчлөлт шинэчлэлт авчирч энэ нөөр чадах у ? чадна гэж бга бол мөрийн хөтөлбөр боловсруулж төлөвлөлгөөтэй зарчим ч байж тэр урдны хулгай төрөл садангийн сүлжээг таслан зогсоож өөрчлалт авчиран байж төсөвт орлого төвлөрөх ёстой хэрвээ урьдны хулгай танилын арга залыг үргэлжлүүлвэл энэ улс орон хэзээ ч хөгжихгүй хөгжих цаг хугацаа биднийг хүлээхгүй ядуурал байсаар л байна Харамсалтай
Энэ залуу чадна. Чадах ажлаа амлаж авсан байна, юу нь буруу гэж?
Албан тушаалыг аль болох ил тод байршуулаад залуу сайхан боловсон хүчингүүдийг томилооч худлаа иргэд залуучуудад ээлтэй төр гээд яриад байх юм даа энэ мэт томчууд илт оролцоод байх юм даа удахгүй л сонгууль болох доо
Боловсрол, мэдлэг өндөр юм байна. Ийм хүн зөвлөхтэй байж манай эдийн засаг өсөж дээшилсэнгүй. Эрдэнэс Монгол ХХК-ыг удирдаж чадах уу?
Одоо бааран хуурамч бараа шахаад Олон тэрбумын хулгай луйвар хийж Зандкаатай хуваана...Бас бөөн хулгай явагдана Бүтэхгүй лалар ууд шүү.Хувьчилаасай
Өө бүр нөгөө сонгон шалгаруулалт энэ тэр дашийн шог, өөрөө хөөцөлдөж байгаад томилогддог гэнээ, Зандкадаа хэдийг өгнө гэж амласан бол
Өнч байгаа авч байгаа бөөн авилга уурхайнууд ханаж цадах биш дээ та нар ингэж л төр түмэнд гай болж байгаам даа!!!????????????
Энэ төрд улс орныг гэсэн хэн ч байхгүй. Мөнгөнд хөтлөгдсөн хэдхэн хулгайчууд л байна дөө
Их л шуналтай нөхөр үү.
Занд энэ 2 ажил хийх хүмүүс биш ээ
Эргэж тойруулаад л даргаар тавих юм. Эд нараас өөр ажил хийчих чадвартай, мэдлэгтэй хүн зөндөө бгааш дээ. Эд нарын толгойноос өөр толгой арай л өөрөөр ажиллах байхдаа.
Баяжих мөрөөдөгч гэдсээ мэдээрэй
Хулгайч хулгайчаа л томилж бгаа даа !!
Бас нэг эзэн
хуукиин хулгайн урт гар
Хякоммунистууд үхэхээсээ өмнө бүгдийг цөлмөе гэж байх шив дээ.
Энэ сда юугаа мэдэх вэ нөгөө поп нөхөр л томилож бгаа ш дээ Шатарт ямар мэдэл бх биш.
Одоо ч тэгээд зогсолтгүй идэж өгнө дөө...яана даа монголчууд минь
Ichij bas Hagarch vh Vhtsgee ta nar Tvi
Ямар аймаар хүсэл вэ.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Арын.хаалгаар.амьдарч.яваа этгээд байна.
Их санасан их долоо хоосон.гэгчийн үлгэр
болох.вий????
Мэдлэгтэй бол мэдлэг боловсролтой, Дэлхий банк,АНУын Колумбын сургуулийг төгссөн ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг ажлыг хийж ирсэн.Гарал нь сэхээтэн шүү.Үгээ олж хэлж бичиж сур. Атаархал л яваад байна ........
Манай улсын урдаа барьдаг сэхээтэн гэж боддог шүү