Х.Баттулгын зөвлөхийн мотоциклын сугалааг У.Хүрэлсүхийн зөвлөх давтаж явна
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх явахдаа А.Адъяасүрэнгийн мотоцикл тарааж явсан түүхийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх Б.Даваадалай давтаж явна.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Баянхонгор аймгийн сумдаар “Мал аж ахуй-үндэсний баялаг” цуврал уулзалт гэгчийг хийж яваа аж. Ингэхдээ сугалаа явуулж, сум бүрт нэг мотоцикл, 32 инчийн зурагтны азтан шалгаруулжээ. Тэр ирэх зургаадугаар сард болох сонгуульд бэлтгэж яваа нь энэ.
Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх байхдаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн яг ингэж сонгуулийн бэлтгэлээ базааж байв. Тэрбээр, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгч байхдаа гардуулж, яллагдагчаар татагдан шалгагдсан билээ.
Шуудхан хэлэхэд авлигын хэргээрээ “аав”-ынд суучих гээд байсан тул, хурдхан нэр дэвших шаардлага тулгарсан. Ингэхдээ нутаг нэгт ах Х.Баттулгыгаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад зөвлөх нь болж, УИХ-д нэр дэвших квотоо атгасан. УИХ-ын гишүүн болохын тулд Баянхонгороор нэг мотоцикл тарааж явсан түүхтэй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн суудлын ард авлигын хэрэг нь царцаад байгаа юм.
А.Адъяасүрэнгийн хувьд юу ч хамаагүй барьж гүйгээд УИХ-ын гишүүн болох нь чухал байснаас биш малчдын амьдрал дордох, дээрдэх нь хамаагүй байв.
Харин Б.Даваадалайн хувьд МУИС-ийн ЭЗС-ийг Банкны эдийн засагч, АНУ-ын Колумбын их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн докторант. Дэлхийн банк, Монголбанк, Сангийн сайдын зөвлөх зэргээр ажиллаж байсан.
Сурч мэдсэн боловсрол нь нимгэддэгүй л юм бол мотоцикл тарааснаар малчдын амьдрал сайжрахгүй гэдгийг эдийн засагч Б.Даваадалай мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
А.Адъяасүрэн, Б.Даваадалай нар боловсрол, мэдлэгийн хувьд эрс ялгаатай ч, мотоцикл тараасан эцсийн зорилгууд нь ижил. УИХ-ын гишүүн болох.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн эрхийг худ�##�даж авах гэсэн хууль бус ажиллагаа. Маш ноцтой асууд�##�. Хүк-тэй нь цуг ш�##�гаж хариуцлага тооцох хэрэгтэй.
Хүлээж авах хөрс нь адил юмдаа.
Адьяасүрэн нь ямар ч болосролгүй амьтан юмуу даа !
Баттулгын баг ч нэг иймэрхүү л юмнууд байдын доо !