МҮЭХ: Төрийн өмчит 18 компанийг нэгтгэхэд ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудал хөндөгдөхөөр байна

Засгийн газраас төрийн өмчит 18 компанийн хувьцааг нээлттэй болгож заримыг нь нэгтгэх, хувьчлах тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар болсон билээ. Үүнээс үүдэн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр байр сууриа илэрхийлж хэвлэлүүдэд мэдээлэл өглөө.
Үүнд, Засийн газрын уг шийдвэртэй холбоотойгоор ажилтан, албан хаагчдын цалин хөлс, ажлын байрны баталгаа зэрэг асуудал хөндөгдөх эрсдэл үүсэж болзошгүй гэв.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир “Хэрвээ нэгэнт бодлогын өөрчлөлт хийх гэж байгаа бол эрх ашиг нь хөндөгдөж олох талуудтай уулзаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. 26 аж ахуй нэгжийн засаглал, менежмент өөрчлөгдөж, энэ нь 30 мянга орчим ажилтан, албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал хөндөгдөхөөр харагдаж байна. Иймд МҮЭХ 26 байгууллагын ажилтнуудтай зөвшилцөх, бөөнөөр халагдах нөхцөл үүсэх эсэх талаар ил тод ярилцахыг шаардаж байгаа” гэв.
Мөн Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс хувьчлалтай холбоотойгоор дулааны станцууд болон эрчим хүчний нүүрсний компаниудын 10 гаруй мянган ажилтны асуудал хөндөгдөхөөр байгааг онцоллоо.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө л амиа боддог Монгол зангаараа гонишгнож бн!!! Цаана чинь Монгол улс Монголчууд МАН- н мафиуудаас салах, цаашилаад Монгол улсыг авилга хулгай дээрэмийн орноос хөгжигүй хулгай дээрэмгүй орон болох үгүйгээ үзэх гэж бн малнуудаа!!! Ашигтай хулгайчгүй, дээрэмгүй ажилуулчихаад дараа нь олон юм яриаарай лалруудаа!!
Зөвшдэээмаш их зардалтай ямарч баялаг дүтээдгүй энэ зандка сайдын суганы үс цүнхчингүүд долооогч пялдгуудааа цөөлхөн
Төрийн компаниудыг нэгтгээд дарга нарыг багасгах хэрэгтэй болохоос өөрсдийн ажлаа зүгээр хийгээд явж байгаа хүмүүсийг халж солино гэж тийм утгагүй зүйл байж болохгүй,яагаад гэвэл жишээ нь:3-р дулааны станцад дэлбэрэлт болоход хэдэн саяар цалинждаг дарга нар нь ямарч хариуцлага хүлээхгүй таг чимээгүй л өнгөрөө биздээ.
ЦАЛИНГИЙН ИХИЙГ АВДАГ МӨРТЛӨӨ ХАРИУЦЛАГА гэхээр Навтас хийдэг хүмүүсээ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ!!!!!!!!!!!!
Зайл
МҮЭ гэж луйварчид дуугай байсан нь дээр шүү..та нар иргэдийн төлөөлөл биш шүү..
Төрд юу ч байх хэрэггүй бүгдийг нь зах зээлийн зарчимаар шудрага худалдан борлуулж эзэнтэй болгох хэрэгтэй