БНХАУ: АНУ газрын тос тээвэрлэдэг онгоцнуудыг хяналтдаа авч буй нь хууль бус хэрэг
БНХАУ-ын Гадаа хэргийн яамд даваа гарагт /2025.12.22/ мэдэгдэл хийхдээ АНУ өөр орны хөлөг онгоцыг хяналтдаа авсан нь олон улсын хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг гэжээ. АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Венесуэлийн эрэг орчмоос БНХАУ-ыг чиглэж явсан газрын тос тээвэрлэгч тээвэрлэдэг онгоцыг саатуулсан юм.
Баримт бичгээс харахад “Crag” гэх хуурамч нэртэй онгоц 1.8 сая баррель түүхий газрын тосыг БНХАУ руу тээвэрлэн явж байсан аж. Уг явдлын дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан хэлэхдээ Венесуэль бусад орнуудтай харилцаа тогтоох эрхтэй, нэг талын болон хууль бус хоригийг эсэргүүцэж байна гэжээ. БНХАУ бол Венесуэлийн түүхий газрын тосны хамгийн том худалдан авагч орон. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ хуурамч далбаа дор үйл ажиллагаа явуулж байсан тэрхүү хөлөг онгоц нь хоригт орсон Венесуэлийн сүүдрийн флотын нэг хэсэг байсан хэмээжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын хууль хятаддаа л байдаг юм байгаа биз.
Тэнэг мал минь Америкийн хууль дэлхийг дээрэмдэхэд байхуу??? Юун долигонуур хог вэ.
Хар тамхи,хамаг муухайгийн эрэлт хэрэгцээ нь улам ихэсч,хилээрээ орж гарч байгаагаа дийлэхээ байсан арчаагүйдэлээ бусдад тохож муйхарлах нь Их Оршихуйд огт байдаггүй ардчилал хэмээх мунхаглал, Эдээр засаглах хэмээх эгэлгүй мунхаглал 2-тоо живж, эд мөнгөний эрхийг Хүний эрхийн дээр ноёрхуулсан энэ барууны сууМалуудын Манлайлагч гэж сагсуурагч АНУ цөмийн хүчин,цөм дээрэмдэх,хүчиндэх ёс зан үйлдээ гарамгай ажгуу.....!!!!!!!!
Бусдын онгоцыг дээрэмдэж байгаа нь ямар жишэг вэ? Тэгээд харилцан дээрэмдээд байвал цаашдаа дайн л болнолдоо. Хэн зэвсэгээр давуу нь ялагч болж тугаа мандуулаад нөгөө дорой буурай улс нь буруутан болохуу? Ийм юмыг л их хаан маань үзэн яддаг байсан юм шүүдээ. Одооч ёстой хөлөөрөө толгой хийх хэмжээнд олон улсын харилцаа дампуурч байна даа.