Бангладешийн ерөнхий сайдаар цөллөгт 17 жил амьдарсан хүн тодрох магадлалтай байна
Өнгөрсөн жил Бангладеш улсад засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болж, Ерөнхий сайд Шейх Хасина Энэтхэг рүү дүрвэн зугтсан хэрэг гарсан. Тус улс хоёрдугаар сард парламентын сонгууль явуулахаар бэлтгэж байгаа. Тэгвэл Бангладешийн дараагийн удирдагчаар гадаадад 17 жил амьдарсан Тарик Раман сонгогдох магадлалтай байна. Түүний удирдагч Үндэсний нам парламентын сонгуульд ялалт байгуулах төлөвтэй байгаа.
60 настай Раман нь Бангладешийн Ерөнхий сайд асан Каледа Зиагийн хүү юм. 1991 оноос хойш Зиа, Хасина хоёр Бангладешийн засгийн эрхийг удирдаж ирсэн байна. Хасинагийн Авами лиг намыг ирэх жилийн сонгуульд өрсөлдөхөөс хориглосон. Тус нам санал хураалтад дэвшихийг зөвшөөрөхгүй бол үймээн дэгдээнэ хэмээн сүрдүүлсэн юм.
Раман Лондон хотоос удахгүй эх орондоо ирэхээр төлөвлөж байгаа. Үндэсний намын дэмжигчид нь түүнийг Бангладешид газардах үед угтан авах үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж эхэлжээ. Тэд 5 сая гаруй дэмжигч цуглуулахаар бэлтгэж байгаа аж.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.