НийслэлЭРҮҮЛ МЭНД

Наполеон тортны үйлдвэрүүдээс 36 зөрчил илэрлээ

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-02/12 тоот Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай  удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 6 наполеон тортны үйлдвэр болон 10 их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдийн ойр байрлах 16 худалдааны цэгүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шалгах 1.4.1, 1.4.2 кодтой хяналтын хуудасны дагуу хийж гүйцэтгэхэд их  эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, ба эрсдэлтэй 2 объект үнэлэгдэв. Үйлдвэрлэл эрхлэгчдийн 50% нь батлагдсан жор, технологийн зааврын дагуу түүхий эд материалыг хэрэглэдэггүй, түүхий эд материалын жор нь шошго дээрх орц найрлага бүрдүүлэгчийн мэдээлэлтэй тохирохгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтад хамрагдсан хүнсний үйлдвэрээс нийт 36 зөрчил илрүүлэн 8 зөрчлийг нь газар дээр арилгуулж улсын байцаагчийн 33 заалттай 3 албан шаардлагыг хүргүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 үйлдвэрт нийт 3,000.000 төгрөгийн шийтгэл ногдуулж ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x