Н.Алтаншагай: Гадаадаас зээл авч чадсан юм бол ашиглалтаа эрчимжүүлж, үр өгөөжөө хүртэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.Алтаншагайтай цаг үеийн улс төрийн талаар ярилцлаа. Тэрбээр Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад буй билээ.
-Одоогийн хуулийн зохицуулалтаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Газрын тос боловсруулах үйлдвэр 15 жилээр хүлээгдэнэ-
-Таны өргөн бариад буй Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар яриагаа эхлүүлье. Зарим гишүүдийн зүгээс уг хуулийг төсөлд шүүмжлэлтэй хандаад буй шүү дээ.
-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг миний бие тэргүүтэй 21 гишүүн боловсруулан өргөн барьсан. Төсвийн байнгын хороогоор орж, чуулганд танилцуулсан. Дэмжиж байгаа гишүүд ч байна. Дэмжихгүй байгаа нь ч бий.
"Та хууль зөрчих гээд байна" гэж зарим нь хэлж байна. Угтаа бүх шалгуураа давж, шаардлагатай хяналт орж байж өргөн баригдсан хууль шүү дээ.
Энэ хуульд олон онцлог бий. Хувь гишүүний зүгээс эх оронч хууль гэж хэлнэ. Учир нь эл хуулийн төсөлд,
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл
- Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл багтсан.
Эдгээр гурван төслийн санхүүгийн эх үүсвэр нь зээлээр болон бондоор бүрдчихсэн. Засгийн газрын хэлэлцээрээр болон УИХ-аар соёрхон баталсан томоохон төслүүд. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хувьд 2017 онд эхэлсэн. Төлөвлөсөн ёсоор 2025 онд ашиглалтад орох байсан ч удаашралтай. Яагаад удаашраад буйг тодруулбал, Бид Энэтхэгийн Засгийн газраас зээлээ авчихсан хэр нь хязгаарт баригдан бүтээн байгуулалтын ажилдаа санхүүжилтээ сайн олгоогүй.
Хоёр. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл. Төсөл 2023 онд эхэлсэн.
Гурав. Улаанбаатар хотыг барилгажуулах, агаар орчны бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэх Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл.
-Тус төслүүдийн ач холбогдлын тухай манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьснаар дотоодын нийт хэрэгцээнийхээ 55 хувийг бүрэн хангах боломжтой. Жил бүр импортын нефть-д зарцуулж буй 1 тэрбум доллар буюу 3.5 их наяд төгрөгийг Монголдоо үлдээх боломжтой болж байгаа юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн ач холбогдол маш ойлгомжтой. Баруун таван аймгийг эрчим хүчээр хангана, гадаадын эрчим хүчинд өгч байгаа 17.5 тэрбумыг дотоодод үлдээх боломжтой. Мөн эрчим хүчний үнэд уян хатан нөхцөлөөр дотооддоо зохицуулалт хийх боломж нээгдэнэ. Иймд эх оронч хууль гэж нэрийдээд буй юм л даа. Хамгийн түрүүнд ард иргэдэд өгөөжөө өгөх хууль гэж харж байна.
Мөн орлогоороо зарлагаа нөхөх санхүүгийн боломжтой гурван төслийг энд онцолж оруулсан.
Гадаад зээллэгийн түүхийг харахад 1990-2025 онд зээллэгийн түвшин өөрчлөгдсөн. 2011 он хүртэл хөнгөлөлттэй буюу нэн хөнгөлөлттэй зээлийг олон улсын санхүүгийн байгууллагаас Монголд олгож байсан. 2024 оноос олон улсын байгууллагын болон санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр дунджаас дээгүүр ангилалд хамаарснаар арилжааны зориулалттай зээлүүд олгогдож эхэлсэн. Иймд нэгэнт зээлээ авч чадсан учир ашиглалтаа нэмэгдүүлж, үр ашгаа хүртье л гэж буй юм. Хугацаа алдах юм бол хүү төлнө шүү дээ.
Одоо хэрэгжиж буй хуулийн зохицуулалтаар явах юм бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Газрын тос боловсруулах үйлдвэр магадгүй 15 жилээр хүлээгдэх нөхцөл байдал үүсээд байгаа.
Бид шатахууны хомсдолыг удаан тэслээ. Хэрэв дотооддоо үйлдвэртэй болчихвол энэ асуудлуудаас ангижрах бүрэн боломж бий.
-Энд дурдагдаж буй гурван төслийн нийт санхүүгийн өртөг хэд юм бэ?
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл - 6 их наяд төгрөг
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл - 920 тэрбум төгрөг
- Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл - 500 сая доллар.
Чиг үүргийн дөрвөн яам дээрээ дэд сайдаа үлдээж, бусдыг нь эргэн харахад болохгүй зүйлгүй байх

-Намрын чуулган өндөрлөлөө. Дүгнэвэл?
-2025 оны намрын чуулган улстөрийн үйл явдал ихтэй, адармаантай байлаа. Эрх баригч буюу манай намд үл ойлголцол үүссэн. Намын Их хурлаа хийснээр энэ асуудлууд нэг талдаа гарлаа. Бусад чуулганы адил тодорхой хуулийн төслүүд хэлэлцэгдлээ. Одоогоор Тамхины тухай хууль, ТӨХК-үүдийг хувьчлах гэх зэрэг чухал хуулиуд хэлэлцэгдэж буй. Хаврын чуулганаар илүү ажилсаг хандаж, чухал хуулийн төслүүдээ урагшлуулах ёстой.
Намрын чуулганы үеэр УИХ-ын даргын захирамжаар ахалж ажилласан Гэр бүлийн тухай хуулийг онцолмоор байна. 1999 онд анх өргөн баригдсан. Энэ хүртэл 7-8 удаагийн жижиг өөрчлөлт орсон. Нийт таван удаагийн парламент дамжсан ч шинэчилсэн байдлаар өргөн барьж чадаагүй. Энэ жил ХЗДХЯ, ГБХНХЯ-наас Гэр бүлийг дэмжих тухай хуулийг өргөн барьж буй. Нийгэмд шинээр үүссэн нөхцөлийг сайжруулах, харилцааг зохицуулах энэ хуулийн ажлыг хэсгийг ахалж байх үедээ 3-4 удаа хуралдаж, санал дүгнэлтүүдээ гаргаж, холбогдох яаманд хүргүүлсэн. Мөн хэлэлцэхэд ажлын хэсэг дээр гарч байсан санал дүгнэлтүүдийг илэрхийллээ. Гэр бүлийн хууль өөрөө хамгийн том хуулиудын нэг. Иргэн бүрт хамааралтай хууль шүү дээ.
-Дэд сайд нарын томилгоотой холбоотойгоор одоогийн Засгийн газрыг унагах АН-ын акц үргэлжилж буй. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Дэд сайд бол зайлшгүй байх ёстой улстөрийн албан тушаалтан гэж боддог. Чиг үүргийн үндсэн дөрвөн яам дээрээ Засгийн газар зөвлөлдье гэх бодлоготой байгаа юм байна гэж ойлгосон.
Хэрэгтэй газраа, шаардлагатай албан тушаалтан. Өмнө байсаар л ирсэн. Улстөрийн өнгө аяс оруулаад шоглоом болгоод байна. Эрх баригч нам ч тэр, сөрөг хүчний нам ч тэр. Өөрт ашигтай бол оноо болгож, өөрт ашигтай гэвэл томилгоо болгох гэдэг туйлшрал.
Миний хувьд чиг үүргийн дөрвөн яам дээрээ дэд сайдаа үлдээж, бусдыг нь эргэн харахад болохгүй зүйлгүй байх гэж бодож байна. Улс орны эрх ашигтай холбоотой асуудал яригдаж буй тул бид нухацтай хандана. Намын бүлэг тодорхой шийдвэр гаргах байх, бүлгийн шийдвэрээ л дагана.
-Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад 200 гаруй хоног өнгөрлөө. Хэр сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Мөн шинэ УИХ-ын даргын тухайд хурал даргалагчийн үүргээ хэр сайн биелүүлж байна вэ?
-Алдаатай, оноотой зүйл их бий. Чичлэхээсээ урьтаж засаж сайжруулах дээр нь анхаарах шаардлагатай гэх байр суурьтай байгаа.
Харин УИХ-ын дарга Н.Учралын хувьд залуу хүн учир мэдрэмжтэй буй. Гурван парламентад сонгогдсон туршлагатай улс төрч шүү дээ, эргэлзэхгүй байна.
-АН-ын гишүүдийн зүгээс Хэсгийн ахлагч нарыг “Сонгууль болохоор л МАН-ын сурталчилгааг хийдэг хүмүүс” гэж үзэн, цомхотгох асуудлыг хөндсөн. Дүүргийн даргаар ажиллаж байсны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан намынхан маань энэ асуудлыг улстөржүүлэх байдлаар маш их хөндөж байгаа. Төсөвт дарамт учруулж байна, МАН-ын сонгуулийн баг гэх байдлаар ярьж байгаад харамсаж байна. Бодит байдал дээр тийм биш шүү дээ. Цаана нь маш олон хүний аж амьдрал явж байгаа. Хөдөө орон нутагтай харьцуулахад дүүрэг, хороо гэдэг чинь хүн амын нягтаршил ихтэй, суурьшлын бүс тэлсэн, төрийн анхан болон дунд шат, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх зэрэг олон асуудал дээр төр, иргэний хоёрын гүүр нь болж ажиллаж байдаг.
Миний бие дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах” санал гаргаж байсан. Тэгэхгүй бол хорооны Засаг даргатайгаа гэрээ байгуулаад, дүүргийн ЗДТГ-аас урамшуулал авах байдлаар ажиллаж байгааг өөрчилж албажуулах хэрэгтэй.
Өвлийн хүйтэнд, зуны халуунд, үер ус, хог шороо, хүүхэд хамгаалал гээд бүхий л цаг үед ажиллаж байдаг учраас АН-ынхны гаргасан саналд 100 хувь эсрэг байр суурьтай байгаа.
-Хэсгийн ахлагч гэдэг субъект байхгүй болчихвол ямар үр нөлөө гарах бол?
-Хэрэв Хэсгийн ахлагчгүй болбол хороон дээр Засаг дарга, Зохион байгуулагч, нийгмийн ажилтан гээд гуравхан л хүн үлдэнэ шүү дээ. Нягтаршил ихтэй буюу 3-4 мянган өрхтэй 12-13 мянган иргэнтэй байршилд яаж төрийн үйлчилгээг хүргэх юм бэ. Зүгээр нэг сум, баг биш шүү дээ. Тэгэхээр Хэсгийн ахлагч нарыг улс төрийн өнгө аяс болон хүний эрх талаасаа ажилд нь бүдүүлгээр хандаж болохгүй.
-Хаврын чуулганы хүлээлт юу байна?
-Олон хуулийн төслүүд орж ирэх байх. Нийгэм эдийн засагт тулгамдаж байгаа олон асуудал УИХ, Засгийн газрын түвшинд шийдэгдэх байх. Хүлээлт өндөр байна.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ МАЛ ЕР НЬ ЮУ ЯРЬЖ БАЙГААГАА Ч МЭДЭХ ЮМ АЛГА МАЛАН М АЛ ХҮНМЙ БИЧСЭН КОММЕНТ СЭТГЭГДЛЭЭР ХООЛ ХИЙЖ ИДДЭГ ХААНАХЫН АВИЛГАЧДЫН ХОРОО ХОГ НОВШИВДЭЭ БӨӨ МЭД
Энэ одоо дүүргээ ч олигтой удирдаж чадаагүй байж худлаа том том шаагаад нууц амрагаа нийслэлд ажилд оруулчихсан зайтай эрээ
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Намрын чуулган хэрүүл, томилгоо хийгээд л дууссан. Ярилцаагүй шахуу бж 26 оны төсөв л баталсан бх. ЁСТОЙ мэдрэмжгүй нөхөр үү ?
Монгрол улсын авилгын хаан хүрэлсүхийн ивээл дор явагдаж байгаа энэ төслийг албаар алтаншагай гэх үл бүтэх этгээдээр ярилцлага өгүүлж. нөгөөх нь эзнийхээ даалгаврыг ёсчлон бүтээж биелүүлж байгааг харж байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтанд орвол нийт манай имплотолдог хэрэгцээний 50% ийг л үйлдвэрлэнэ гэж байна шүү..... Монголчууд аа, энэ авилгачдыг яах юэээ???? Юун шинэ жил юун цагаан сар гэдэг шиг юун 50% бэээ??????????????? ингэж ТЭЗҮ хийдийм үү?????? хэлээд өг ИНЖЕНЕР ҮҮД ЭЭ?????? ТӨР ЗАСАГ НЭРТЭЙ МАНУУХАЙНУУДАА????