ЭМЯ: Халдвар авсан байж болзошгүй 10 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан нь үнэн

БНХАУ-д бүртгэгдэж дэлхий дахинд тараад буй коронавирус хүнээс хүнд дамждаг болох нь батлагдсан. Тэгвэл өчигдөр /2020.01.22/ Бээжингээс - Москва хотын чиглэлд зорчиж явсан галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурч, яаралтайгаар шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн болох нь тогтоогджээ. Харин уг өвчтөнтэй манай улсын 10 гаруй иргэн зорчин явж байжээ. Тиймээс БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэл хүргүүлснээр яг одоо ХӨСҮТ-д дээрх 10 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Энэ мэдээллийг үнэн бодит эсэхийг ЭМЯ-аас тодруулахад үнэн болохыг нотлов. Мөн өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор коронавирусээр өвчилсөн байж болзошгүй хоёр иргэн нэвтэрснийг саатуулан, нутаг буцаасан. Эрүүл мэндийн яамнаас энэ хоёр хүний шинжилгээний хариу маргааш гарна гэдгийг мэдээлээд байна. Иймд иргэд уг вирусээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хамгаалж, болзошгүй аюулаас сэрэмжлэн өдөр тутамдаа амны хаалт зүүж хэвших шаардлагатай байна. Энэ нь урьдчилан сэргийлэх хамгийн бодит, эхний алхам болно.
Т.САНТ















Ix suurguul.tseserlegvvdiig xaax heregtey hvvhvdvvd yu vh medehg shde surahaas ervvl mend hamgiin gol ni shu
Hil gaalia haahgui uhsenee hiigeed bga novshnuud vee!!!
Халдвар гарсан бол ард иргэдээс нууж болохгүй, үнэн зөв хэлэх хэрэгтэй.
Oyutnuudiig amraay
Эрүүл мэнд Яамны нэг хүүхэн халдвар орж ирээгүй гээд мэдэмхийрээд бсан. Худал ярьсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг шүү.
Шуурхай ажиллаасай.Баттулгын шийдвэр шиг наад өвчин чинь хамгийн гол нь ялгаварлахгүй шүү дээ
Хил гаалийг хаах нь зөв. Олон нийтийн арга хэмжээнүүдийг, шаардлагатай бол Цагаан сараа ч хорих хэрэгтэй байх. Гэр гэртээ шинэ сараа угтъя
Халдварт өвчний тархалтыг сааруулж, эрүүл саруул байцгаавал хэдэн ч Цагаан сар гаргана шүү дээ. Нийгмийн, нийтийн асуудал шүү дээ. Ойлгоорой
Энэ халдварт өвчний аюулаас сэрэмжлэх шийдвэртэй арга хэмжээ аваасай билээ. Ёстой мөнөөх стандартын бус гэгч.
Биш байгаасай бурхан минь
Sejigtei huntei havital bolson 1 huniig ajiglahaar tusgaarlasan geed bhad yugaa bicheed bdiim dee
3.2 nd korona virus zuer boloh u medeh hvn bnu