Автобусны зогсоолоос зорчигчоо аваагүй 5 жолоочийг тус бүр 25 мянгаар торгожээ
Автобусны жолооч зогсоолоос зорчигчоо аваагүй, бүхээгтээ тамхи татсан, очих ёстой газраа хүрэлгүй зорчигчдоо буулгасан, жолооч муухай харьцдаг гэсэн иргэдийн гомдлын дагуу зөрчил гаргасан таван жолоочийг торгож, нэг жолоочийг сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэл хотын нээтийн тээврийн 1160 орчим автобус үйлчилж байна. Нийтийн тээврийн бодлогын газраас 7004 4040 дугаарын утсаар нийтийн тээвэртэй холбоотой иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэдэг билээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.6 9 дүгээрт заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний 25,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 250,000 төгрөгөөр торгоно гэж заасны дагуу автобусны жолооч нарт арга хэмжээ тооцжээ.
Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000 төгрөгөөр торгох хуультай.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.