Трамп Ираны интернэтийг сэргээх талаар Масктай ярилцана
Иранд эрх баригчдыг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөж, үймээн самуун дэгдээд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас /2026.01.08/ хойш Иранд буй хүмүүс интернэтэд хандаж чадахгүй болсон юм. Үүний дараа жагсаалын үеэр нас барсан хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны ард түмэнд туслахад бэлэн байгаа гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Мөн Ираны дэглэм жагсагчдыг хөнөөвөл хөндлөнгөөс оролцоно гэж анхааруулсан билээ. Тэрбээр ням гарагт /2026.01.11/ хэлэхдээ Ираны интернэтийг сэргээх талаар тэрбумтан Илон Масктай ярилцана гэжээ. Маск тойрог зам дахь хиймэл дагуулуудаас интернэт үйлчилгээ өгдөг “Starlink” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
2022 онд Иранд өрнөсөн жагсаалын үеэр иргэдэд “Starlink”-ийн интернэт үйлчилгээг олгохыг дэмжиж байсан. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден Масктай хамтран Ираны жагсагчдад “Starlink”-ийн интернэт үйлчилгээг олгох тал дээр ажилласан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.