16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн гэх 4 этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яг одоо уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Давгадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан ноцтой хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм.
Прокуророос Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн холбогдох хэд хэдэн заалтаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өмнө нь шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж байв. Ийн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад буй.
Ингээд мөрдөн байгууллагаас хэргийг дахин шалгаж дууссан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд явуулахаар товлоод байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.