Улс төрийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаар Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг шалгаруулах талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, хуралдаанаар Цэргийн албыг дүйцүүлэн хаах  мөнгө дүнгийн хэмжээг шинээр тогтоох, Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Түүнчлэн Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын талаар,  Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар, Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгааны талаар сонсох товтой байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арай гэж торгоож авсан Оюу толгой руугаа төр засаг нь шантажчингуудтайгаа нийлээд архиран дайрч байхад ямар дурак нь Монголд орж ирэх вэ дээ?!!

Холбоотой мэдээ

Back to top button