АТГ-т шалгагдаж буй Н.Тавинбэхийн ашиг сонирхлын зөрчил

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх хуулийнхны овоо хараанд орчхоод байгааг бид өчигдөр /2026.01.14/ хүргэсэн. Тодруулбал, түүнийг АТГ-аас гаднын орны эрчим хүчний хөнгөлөлттэй зээлийн төслийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хувьдаа завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэх.
-
Эл ашиг сонирхлын асуудал нь Эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байх үеийнх гэгдэж байна.
2022 оноос 2025 оны сүүл хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Г.Занданшатар Ерөнхий сайд болуутаа түүнийг ЭХЯ-ны ТНБД-ын албан тушаалаас нь чөлөөлж, "ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын БЭТ-өөр томилж байв. Улмаар БЭТ-өөс буулгаж, “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар томилоод байв.
1971 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. “Багануурын цахилгаан шугам сүлжээний газар”-т есөн жил, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 17 жил, Багануур хотын Захирагчаар хоёр жил ажиллаад Эрчим хүчний сайд болон дэвшсэн намтартай.
-Хамаарал бүхий компани нь эрчим хүчний салбарын “тендерчин”-
Эрчим хүчний салбарт 35 ажилласан. "Салбарынхаа сайн мэргэжилтэн", "даруу хүн" гэх тодотголоор бичигддэг. Гэвч даруу нэгэн биш. Эл салбараас тендер авдаг “Багануур энерги” гэх компанийн “нууц ноёнтон”. Учир нь, тус компанийн Ерөнхий инженерээр эхнэр С.Мөнхжаргал нь, Ерөнхий нягтлан бодогчоор төрсөн дүү Н.Намуунбэх нь ажиллаж ирсэн намтар бий. Гэхдээ Н.Тавинбэх хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан удаагүй.
“Багануур энерги” ХХК нь:
- Багануур дүүрэг дэх Тэмүүлэл зуслангийн цахилгаан хангамжийн тендерт 513 сая
- Төв аймгийн Мөнгөнморьт суманд Эрчим хүчний дэд станц барих тендерт 74 сая
- Баянголын гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн тендет 6.7 тэрбум /Багц 3.2- 1.2 тэрбум төгрөг/
- Хэнтийн Цэнхэрмандал сумын Шинэ суурьшлын бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хашаа бүрийг шитжүүлэх тендерт 50 сая
- Чингэлтэйн XVIII хороо буюу VII буудлаас хойших Яргайтын 6-9, 23-43 дугаар гудамжинд гэрэлтүүлэх тавих тендер 167 сая
- Дорноговийн Эрдэнэ сумын Бүрдэнэбулаг бөөрний сувилал хүртэл 10/0.4кВ-ын 24.3 км цахилгааны шугам татах тендерт 1.0 тэрбум
- Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Засгийн газрын 26.6 сая ам.долларын Логистикийн төвийн төсөлд гүйцэтгэгчээр оролцсон.
-600 адуутай ч, автомашингүй дарга-
АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал,
- Өөрийн орлого: 2020 онд 111 сая, 2023 онд 38 сая
- Гэр бүлийн орлого: 2020 онд 98 сая, 2023 онд 50 сая
- Орон сууц: 2020 онд 235 сая, 2023 онд 199 сая
- Тээврийн хэрэгсэл: 2020 онд автомашингүй,
- Мал: 2020 онд 464 сая /Адуу-533, Үхэр-139, Хонь-1580, Ямаа-220/, 2023 онд 656 сая /Адуу-610, Үхэр-480, Хонь-1600, Ямаа-300/
- Газар: 2020 онд 21.5 сая, 2023 онд 29.5 сая
- Хадгаламж: 2020 онд 60.7 сая, 2023 онд 225 сая
- Зээл: 2023 онд 145 сая
- Авлага: 2020 онд 270 сая
- Компани: Эрдэнэс таван толгой ХХК ХХК 1072ш, Эрдэнэс таван толгой ХК 1072ш, Эрдэнэс таван толгой ХК 1072ш, Разно импекс нэгдэл ХК 51ш.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул уурхай эрчим хүчний хулгайчууд яагаад бэрхээс/орос цвет/ бага нуур 2 оос төрдөг юмбэ
Жинхэнэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд чинь Чойжилсүрэн гэдэг хүн . Хувьдаа цахилгаан станц барьж байгаа хүнээр ЭХ-ий сайд хийлгэнэ. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй байгаа Хүрэлсүх хэзээ нэгэн цагт тайлбар хэлэх биз. Өнөөдөр монголд Хүрэлсүхээс илүү эрх мэдэлтэй хулгайч алга. Еөк хүн ЗГ-ын сайд нарыг энийг тавь гэж шахах нь авилгаар сайд тавьдгийг нотолно
Олигтой тендер аваагүй л байнашдээ. Авсан ч ер нь яадыын мэргэжилийн хүн нь мэргэжлийн ажилаа л хийнэ биз дээ. Ямар хохирол байна