Нийгэм мэдээ

Үйл явдал: "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шагнал гардуулна

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 15, Өнөөдөр болох үйл явдал

08:00 цагт: “Үндсэн хууль ба хөгжил, дэвшил” сэдэвт  “Өглөөний цай” уулзалт “Туушин” зочид буудал 1 дүгээр давхарт болно.

10:00 цагт: Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно.

11:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно.

11:00 цагт: 1200 тэмээгээр жин тээж 2700 км замыг туулж, 540 тонн тусламжийн бараа хүргэсэн түүхэн замналыг судлан, сурталчилах зорилготой “Үнэнч мөнх андууд” ТББ хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнгийн талаар “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:40 цагт: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган-I, II” ботийн нээлтийн ёслол “Чингис хаан” үндэсний  музейн 7 давхрын хурлын танхимд болно.

-Зохиолч Ц.Түмэнбаярын “Мөнх тэнгэрийн хөх илд” роман, “Монголын зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт МУҮНС-гийн шинэ салбарын байранд болно.

-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button