Трамп: Путин биш Зеленский энхийн хэлэлцээг удаашруулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жил ажлаа эхэлснээс хойш Украины дайн дээр хоёрдмол байр суурь илэрхийлж ирсэн. Тэгвэл тэр энхийн хэлэлцээг удаашруулж буй нь ОХУ бус Украин гэж хэлжээ. Түүний хэлсэн үг барууны холбоотнуудынх нь байр сууриас эрс өөр байв. Дайныг зориул сунжруулж буй нь Москва гэж барууны орнууд мэдэгдсээр ирсэн.
Трамп Цагаан ордонд ярилцлага өгөхдөө Путиний тухай ярихдаа “Тэр тохиролцоонд хүрэхэд бэлэн гэж би бодож байна. Украины хувьд арай бага бэлэн байх шиг байна” гэжээ. АНУ-ын хүчин чармайлт яагаад Украины дайныг дуусгаж чадаагүй талаарх асуултад Трамп “Зеленский” гэж хариулсан байна. Зеленский, Трамп хоёр хэцүүхэн харилцаатай. Тэд өнгөрсөн жил анх удаа уулзахдаа маргаж, батлах ёстой газрын ховор металлын гэрээндээ гарын үсэг зураагүй билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улин гуцдаг төгцөг вэ