Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын гуравхан сарын настай засгийн газар татан буулгах гэсэн хоёр оролдлогыг давж гарлаа

Өнгөрсөн жил олон удаа засгийн газраа унагаасан Францын парламент одоогийн засгийн газраа татан буулгах гэж оролджээ. Гуравхан сарын настай Себастьян Лекорнугийн засгийн газар лхагва гарагт /2026.01.14/ хоёр удаа итгэл үл хүлээлгэх санал хураалтыг давсан байна. “LFI” болон “RN” нам засгийн газар итгэл хүлээлгэх санал хураалт явуулсан юм. Европын холбоо Өмнөд Америкийн зах зээлийн холбоо буюу “MERCOSUR”-тай хийсэн худалдааны гэрээг эсэргүүцэж тус хоёр нам ийм алхам хийжээ.

“LFI”-ийн итгэл үл хүлээлгэх санал хураалт 256 санал авсан байна. Засгийн газрыг унагаахын тулд 288 санал шаардлагатай байсан юм. Харин “RN” намын санал хураалт 142 санал авчээ. Тус хоёр нам “MERCOSUR”-тай хийсэн гэрээг засгийн газар нь хангалттай эсэргүүцэж ажиллаагүй гэж буруутгаж байгаа юм. “LFI”-ийн ахлах хууль тогтоогч Матилд Пано санал хураалтын өмнө “Улс дотроо та бол бүхэн бол баячуудад үйлчилдэг хүмүүсийн засгийн газар. Харин гадаадад бол манай үндэстнийг Европын комисс болон АНУ-ын эзэнт гүрний өмнө доромжлогчид” гэсэн байна.

Эх сурвалж: Al Jazeera

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button