“Үндэсний дээд лиг”-ийн бүх оддын тоглолт өнөөдөр болно
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр болох үйл явдал.
09:45 цагт: “Dead to Rights” киноны тусгай үзвэр “Шангри-Ла молл”-ийн “Өргөө” кино театрт болно.
11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордны 1 давхрын Гэр өргөөнд болно.
11:30 цагт: Иргэн Оюунчимэгээс: Хууль хяналтын байгууллагуудад авлига өгч ажлаа бүтээж байгаа хүний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын анхны бие даасан уран хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
17:00 цагт: МСБХ-ны 2026 оны “Үндэсний дээд лиг”-ийн бүх оддын тоглолт M Bank Arena-д болно.
-11 дэх удаагийн “Сэлэнгэ лиг-2026” спортын наадам сагсан бөмбөг, волейбол, шагайн харваа, шатар, ширээний теннис гэсэн 5 төрлөөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
- МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.
- “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
- 2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
- “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- БНХАУ-ын Бээжин хотод “Монголын хөрөнгийн зах зээлийг холбох нь: Бээжин” форум болно.
- БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
- Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
- -Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.