Нийгэм мэдээ

П.Наранбаяр сайдын хүн хотын даргыг иргэд сонгодог болох өргөдөл санаачилжээ

Ойрын өдрүүдэд Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах акц идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдөлд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхэлжээ.

Тус өргөдлийг Боловсролын сайд П.Наранбаярын туслахаар ажиллаж байсан М.Төртогтох санаачилсан байна.

Тэрбээр, Монгол улсын иргэн Монхорын Төртогтох миний бие ӨРГӨДӨЛ Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тал хувь орчим нь амьдарч, улсын эдийн засаг, нийгмийн гол ачааллыг үүрч байна. Гэвч ийм том хотын удирдлагыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгох эрх өнөөг хүртэл бүрдээгүй, хотын Захирагч улс төрийн томилгооны зарчмаар томилогдож ирсэн нь бодит үнэн юм. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Улсын Их Хуралд сонгогдсоны дараа шууд томилогдох жишиг тогтсон.

Үүний үр дүнд хотын удирдлага нийслэлийн иргэдийн өмнө бус, парламентын болон намын улс төрийн нөлөөнд илүү хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж, хотын бодлого тогтворгүй, богино хугацааны улс төрийн шийдвэр давамгайлах нөхцөл бүрдэж байна. Утаа, замын түгжрэл, газар зохион байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, ногоон бүс зэрэг нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх олон асуудал удаашралтай, бодлогын залгамж чанаргүй байгаагийн гол шалтгаан нь хотын удирдлагын энэ тогтолцоотой салшгүй холбоотой гэж үзэж байна.

Нийслэлийн иргэд хотынхоо удирдлагыг өөрсдөө сонгож, хотын Захирагч иргэдийн өмнө шууд хариуцлага хүлээдэг, бодлогоо хамгаалж тайлагнадаг ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага бодитоор тулгарч байна. Иймд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзэж байна" гэж тайлбарлажээ.

Хэрэв энэхүү нийтийн өргөдөлд 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ДАМБААС
ДАМБААС

Хотынхон Хэзээч орк нямкаг гаргахгүй шдээ...

Их мэдэх
Их мэдэх

Данхын хамаатнаас салах хэрэгтэй болно шүү. Оройтвоо

Зочин
Зочин

Холбооны улс биш, нэгдмэл засаг захиргааны бүтэцтэй улсад тийм юм гэж байдаггүй юмаа хө. Дараа нь 21 аймаг бас өөрсдөө сонгоод биe даагаад явах уу. Томилоогүй засаг даргад засгийн газар нь яаж хариуцлага тооцох уу. Наад чинь нарийн яривал Монгол Улсын бүрэн бүтэн байдал, нэгдмэл байдалд маш хортой дайсагнасан санаачилга шүү

Зочин
Зочин

Удахгүй Баян-Өлгий Увс Ховд Өмнөговь бүгд өөрсдөө биe даан засаг даргаа сонгодог болоё гээд иргэд нь өргөдөл гаргах юм байна л даа

Зочин
Зочин

хэн байх нь хамаагүйв залуучууд сайн байна. энэ нэг хэрүүлч нөхрийг огцруулах хэрэгтэй

Зочин
Зочин

Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр болох юм даа. Нямбаатарын үлдсэн 2 жилд нь зүгээр ажлыг нь хийлгээ. Улс төржиж, сандал ширээ булаалдан уралцсаар байтал улс орон гацлаа

Зочин
Зочин

Хэн нь санаачлах нь чухал биш угаасаа хотын захирагчаа хотын иргэд нь сонгодог эрүүл тогтолцоотой бол!! Юун хөдөөний халтар Нямбаатар удирдах вэ чадахгүй, зайлуул гэж иргэд шаардсаар байгаа!

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Хэрүүлч хүнийг өөрчлөх шаардлага.гарч байна.
О.Э их гай тариад огцорлоо.

Холбоотой мэдээ

Back to top button