Гадаад мэдээДЭЛХИЙ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Трампыг дэмжлэгийг авахын тулд түүнд Нобелийн шагналаа бэлэглэжээ

Нобелийн энх тайвны шагналт, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо пүрэв гарагт /2026.01.15/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзлаа. Венесуэлийн төрийн эрхийн төлөө Мачадо Мадурогийн Дэд ерөнхийлөгч Делси Родригезтэй өрсөлдөж байгаа. Мачадо Трампын дэмжлэгийг авахын тулд Нобелийн шагналаа Трампт бэлэглэжээ. Одоогийн байдлаар Трамп бэлгийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна.

Трамп энх тайвны шагналыг авах хүсэлтэй гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн. Аравдугаар сард Нобелийн комисс шагналтнуудаа тодруулахаас өмнө Трампын захиргааны ажилтнууд түүнд шагналыг өгөх ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Мачадо өөрт нь энх тайвны шагналыг бэлэглээсэй гэж бодож байгаа эсэхийг Трампаас “Reuters” агентлаг асуухад “Үгүй, би тэгж хэлээгүй. Тэр энх тайвны шагналыг хожсон” гэжээ. Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ шагналыг шилжүүлэх боломжгүй, бүх шийдвэр эцсийн байдаг хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button