Европтой харилцаагаа сэргээхэд бэлэн гэдгээ Путин мэдэгдлээ
ОХУ Европын холбоотой харилцаагаа дайны өмнөх түвшинд хүргэхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2026.01.15/ мэдэгджээ. Украины дайнаас хойш ОХУ болон Европын харилцаа муудаж, түүхэн доод хэмжээндээ ирсэн. Путин гадаадын шинэ элчин сайд нарыг Кремльд хүлээн авч уулзахдаа ОХУ болон Европын хооронд бизнес болон албан харилцаа огцом буурсанд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Тэр “Цаг хугацааны явцад нөхцөл байдал өөрчлөгдөж, манай улсууд хэвийн, бүтээлч яриа хэлэлцээ хийж эхэлнэ гэж итгэмээр байна” гэсэн юм. Гэхдээ эргээд найрсаг харилцаатай болохын тулд үндэсний ашиг сонирхлыг хүндэтгэж, аюулгүй байдлын асуудлыг харгалзан үзэх ёстой гэжээ. Путин “ОХУ эдгээр хандлагыг баримталж ирсэн. Одоо ч гэсэн баримталж байгаа учир бидэнд шаардлагатай түвшний харилцааг сэргээхэд бэлэн байна. Бидний харилцаа харилцан ашигтай түншлэл, соёлын хамтын ажиллагаагаар дүүрэн урт удаан түүхтэй” хэмээсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яах гэж бро? бүх юм дууссан оркоо
Өөр хаачдаг юм
Алуурчидтай юу ярихавдээ
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud