Эдийн засгийн мэдээ
2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад юанийн ханш 40 төгрөгөөр өсчээ

Өнгөрсөн оны нэгдүгээр сард юанийн төгрөгтэй харьцах ханш 469 төгрөг байсан бол 6-р сард 498 төгрөг болж өссөн.
Харин оны III улиралд 504 төгрөг болж нэмэгдсэн бол 2025 оны төгсгөлд 493 төгрөг болж бага зэрэг буурсан юм. Харин өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар юань 510 төгрөг, арилжааны банкуудад 515-518 төгрөг, валют арилжааны төвүүдэд 514-515 төгрөгөөр тус тус арилжаалагдаж байна. Энэ нь 2022 оноос хойш юанийн ханш тасралтгүй өссөөр 2024 оны төгсгөлд 471 төгрөг дээр бага зэрэг буурснаас хойших хамгийн өндөр дүндээ хүрээд буй тохиолдол юм.
Т.БАТСҮРЭН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.