Нийгэм мэдээ

10 хоногийн дараа сурагчдын амралт дуусаж, хичээл эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жил гурван улиралтай. Энэ жил өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан.

Тодруулбал, бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарсан. Нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Харин дунд, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-нд амарсан. Хичээл нь мөн энэ сарын 26-нд эхэлнэ.

Өвлийн амралтыг дээрх байдлаар сунгасантай холбогдуулан 2026 оны зургаадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ed huiten boloh uyer hicheel orno gehiin oron nutagt yagaad 26nd orj bolohgui yum be huiten bas ch gej gaigui boloh yum bna leee

Холбоотой мэдээ

Back to top button