СпортСПОРТ

Арслангуудаар ахлуулсан холимог оддын тоглолт өнөөдөр болно

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын холимог оддын тоглолт өнөөдөр 17:00 цагаас “М Банк арена”-д эхэлнэ. Холимог оддын тоглолтод урлаг, спорт, нийгмийн салбарын 22 хүн оролцох аж. Хоёр багийн ахлагчаар Улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар оролцох юм байна.

Улсын арслан Э.Батмагнайн багт,

  • Улсын харцага Б.Зоригтбаатар,
  • Гавж Д.Нямсамбуу,
  • Жүжигчин Х.Цасчихэр,Э.Мөнхтөр,
  • Артист Rutuu,
  • Шатрын их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул,
  • Паралимпын аварга У.Сүрэнжав,
  • Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ,
  • Мисс Ц.Аззаяа нар багтжээ.

Харин Улсын арслан Б.Орхонбаярын багт,

  • Юүтүбэр Б.Түшиг,
  • Аймгийн хурц арсан Д.Алтанцоож,
  • Контент бүтээгч Ким Бү Ёон,
  • Шог зураач С.Цогтбаяр,
  • Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн,
  • Холимог тулаанч, гавьяат тамирчин Б.Энх-Оргил,
  • Мисс Э.Номинзул,
  • Шатрын их мастер Т.Мөнхзул,
  • Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан,
  • Өсвөрийн тамирчин Э.Булгантамир нар багтсан байна.

Харин маргааш Үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт болох юм. Тоглолтоор энэ жилийн холын зайн шидэлт, ур чадварын аваргууд тодорно.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button