НИЙГЭМНийгэм мэдээ

Үндэсний өвлийн спортын наадамд одоогоор 600 орчим тамирчин бүртгүүлээд байна

Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилготой Үндэсний өвлийн спортын наадмын тов гарсан байна. Монголын үндэсний спортын наадмын өвлийн төрөл (мөсөн шагай, мөсөн сур харваа)-ийн шигшээ тэмцээн Хандгайт дахь мөсөн гулгуурын талбай, Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын бааз гэсэн хоёр газарт энэ сарын 22-25-ны өдрүүдэд болохоор болжээ. Тус тэмцээнд мэдүүлэг авах хугацаа өнөөдрийн 22:00 цагт дуусах аж.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг наадам 2022 онд болсон бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн нийт 426 (мөсөн шагай харваанд 126, мөсөн сур харваанд 300) тамирчид оролцож байжэээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ жилийн наадмын шигшээ тэмцээнд одоогийн байдлаар 21 аймаг, есөн дүүргийн 600 орчим тамирчин оролцохоо мэдүүлээд байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button