Сурвалжилга, Нийтлэл

КЕЙС: “...Гал сөнөөгч нар дөрөвхөн ширхэг хувцсаа ээлжлэн өмсөцгөөдөг...”

МХЭҮК-оос гаргасан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18-р илтгэл”-д Онцгой байдлын албан хаагчдын эрхийн сэдвийг хөндсөн кейс, тоон судалгаануудыг дурдсан байдаг. Үүнд хөдөлмөр хамгааллын хувцас нь хүрэлцдэггүй, хангамжаар зөвхөн нэг размерийн хувцаснууд ирдэг зэрэг “Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах...” эрх нь зөрчигдсөн тохиолдол олон тааралдана.

Кейс 1: “Эко Алтан Заамар” компанийн уурхайд 2019 оны гуравдугаар сард гарсан ослын газарт уурхайчдыг аврах ажиллагааны гамшгийн нөхцөл байдал, орчин маш хүнд байсан. Бид гамшгийн нөхцөл байдалтай танилцаад найман усчин аврагчийг нэмж дуудсан боловч аврагч тус бүрт аврах ажиллагааны усны иж бүрэн хувцас байгаагүй. Бидэнд усны иж бүрэн хувцас дөрвөн ширхэг л байсан нь мөстэй орчинд зүсэгдэж, хөлдөж байсан. Мөн шумбалт хийх үед аврагчдын амьсгалын аппарат шавартай усанд бөглөрөх зэрэг хүндрэл гарч байсан боловч үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

Онцгой байдлын байгууллагад 2019 оны эхний гурван сарын байдлаар хяналт, үнэлгээ хийхэд тусгай зориулалтын хувцас, хэрэгслийн хангалт ердөө 35 хувьтай байжээ. Үүнээс,

  • Гал түймэр унтраах ажиллагааны хувцас – 22.6 хувь
  • Аврах ажиллагааны хувцас – 36.5 хувь
  • Цацраг, химийн аврах ажиллагааны хувцас – 4.6 хувь
  • Ой хээрийн түймэр унтраах ажиллагаа – 28.2 хувийн тус тус хангалттай байсан гэх үр дүн гарсан байна.

Кейс 2: Хөдөлмөр хамгааллын хувцасны хувьд хэмжээ таардаггүйгээс гадна зарим нэг хэрэглэгдэхүүн нь ховор байдаг. Хөдөлмөр хамгааллын хувцас дөрвөн ширхэг байдаг тул  гал сөнөөгч нар тухайн хувцсаа ээлжлэн өмсөж, үүрэг гүйцэтгэж байгаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Ялангуяа даралтын хоолойг дамжуулан хэрэглэснээр ээлжинд гардаг алба хаагч нар нэг нэгэндээ амьсгалын замын өвчнүүд халдаах магадлал ихтэй юм...

“Онцгой байдлын байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна” гэсэн хуулийн заалт бий. Харин Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд, “Албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах эрхтэй” хэмээн заадаг.

Кейс 3: Хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцасны хувьд тухайн алба хаагчийн биеийн хэмжээнд тохирсон, чанарын шаардлага хангасан хувцасаар хангахгүй байна. Жишээлбэл, 2018 онд бүх алба хаагчдад 53 размерийн дүрэмт хувцас олгосон. Манай аймаг алслагдмал учир дүрэмт хувцасны хангалт хугацаандаа ирдэггүй. Хувцасны хангалтыг нийслэлийн хүрээнийхэн, төвийн бүсийн аймгууд түрүүлээд авчихдаг тул бидэнд хэмжээ нь том, жижиг, үлдсэн хувцаснууд л ирдэг...

Санал асуулгад оролцсон алба хаагчдаас “Дүрэмт хувцасны чанар, хүртээмж хэр вэ?” гэж асуухад,

  • 155 оролцогч буюу 18.5 хувь нь сайн
  • 459 оролцогч буюу 54.6 хувь нь дунд
  • 214 оролцогч буюу 25.5 хувь нь муу гэж хариулснаас үзэхэд 673 оролцогч буюу 80.1 хувь нь хангалтгүй үнэлгээ өгсөн байна.

ОБЕГ-аас 2017 онд “Онцгой байдлын байгууллагын Аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах дунд хугацааны дэд хөтөлбөр 2018-2030” төсөл боловсруулж, Монгол Улсын Шадар сайдад танилцуулжээ. Үүгээр хангамжийг 90 хувь хүргэх, ингэхийн тулд нийт 313.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. Гэвч энэ тооцоог Сангийн яаманд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Дээрх бүгдээс зөвхөн албан ажиллагааны дүрэмт хувцасны хангалтын тухайд л гэхэд ОБЕГ-ын ажилчид хэр хүнд нөхцөлд ажилладаг нь харагдана. Аюул осолтой, яаралтай ямар ч цагт ажил үүргээ биелүүлэхэд бэлхнээ зогсож байдаг тэд бусдын төлөө үргэлж хөдөлмөрлөхөөс, өөрсдийн эрхийн төлөө дуугарах нь цөөн. Ард иргэдийг аюул, ослоос хамгаалахаар зүтгэж яваад өөрсдөө гэмтдэг, амь насаараа хохирдог, алтан амиараа дэнчин тавьдаг "Онцгойгийнхны” нөхцөл байдлыг төр эргэж харах цаг болжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шударга ёсыг эрхэмлэгч
Шударга ёсыг эрхэмлэгч
2020-01-24 11:04

Онцгой байдлын �##�баныхан үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Төр засаг ядахад Хөдөлмөр хамга�##�лын хувцас, хэрэгслээр нь хангаж өгөөч.

Шударга ёсыг эрхэмлэгч
Шударга ёсыг эрхэмлэгч
2020-01-24 11:07

Төсөв мөнгөгүй гэсэн мөртлөө хэрэггүй зүйлд зарцуулж байхаар Онцгой байдлын �##�бан хаагчдаа хөдөлмөр хамга�##�лын хувцас авч өг

Иргэн
Иргэн
2020-01-24 18:42

Санхүүжилтийг доороосоо шийдэх байждээ.оффиссоосоо биш.

БАМБАР
БАМБАР
2020-01-28 10:37

4 АЖИЛТАН 1 ХУВЦАСТАЙ 1 ДАРГА НЬ 4 ХУВЦАСТАЙ ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУ

Холбоотой мэдээ

Back to top button