Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ топ генералаа хууль тогтоомж ноцтой зөрчсөн хэмээн шалгаж эхлэв

БНХАУ-ын зэвсэгт хүчний топ генерал Жан Юушиа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр шалгаж байгаа гэж Батлан хамгаалах яам нь мэдэгджээ. Ерөнхийлөгч Ши Жиньпиний зэвсэгт хүчин дэх хамгийн ойрын холбоотон гэгддэг байсан тэрбээр ийнхүү армид явагдаж буй цэвэрлэгээнд өртлөө.

75 настай Жан Юушиа нь байлдааны туршлагатай цөөн хэдэн топ офицеруудын нэг юм. Мөн БНХАУ-ын зэвсэгт хүчний дээд командлал болох Цэргийн төв комиссын (CMC) хоёр дэд даргын нэг нь билээ. Хятадын хамгийн өндөр албан тушаалтай генерал тэрбээр Коммунист намын 24 гишүүнтэй гүйцэтгэх байгууллага болох Улс төрийн товчоонд суудаг байсан аж.

БНХАУ-ын Батлан хамгаалах яам “CMC”-ын өөр нэг гишүүн болох Лю Жэньлиг шалгаж эхэлснээ мэдэгджээ. Тэрбээр БНХАУ-ын байлдааны төлөвлөлтийг хариуцдаг хамтарсан штабын хэлтсийг даргалж ажилладаг байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Жан Юушиа, Лю Жэньли нар Ши Жиньпиний удирдан явуулсан уулзалтад оролцоогүй. Үүний дараа тэдэнд юу тохиолдсон талаар цуу яриа явах болжээ.

Зүүн талд Жан Юушиа, баруун талд Лю Жэньли. Зургийн эх сурвалж: CNA

Ши Жиньпин зэвсэгт хүчиндээ цэвэрлэгээ явуулж байгаа

2012 онд Ши Жиньпин авлигатай тэмцэх үүргийг албан тушаалтнууддаа өгч байсан. Хятадын зэвсэгт хүчин энэ ажлын гол байнуудын нэг болсон юм. Цэргийн албан тушаалтнуудыг цэвэрлэж буй нь зэвсэгт хүчнийг шинэчилж, Ши Жиньпинд үнэнч байдлыг хадгалах зорилготой гэж шинжээчид үзэж байна.

Авлигатай тэмцэх аянаас хойш 200 мянга гаруй албан тушаалтан ял шийтгэл сонсоод байгаа. 2025 оны аравдугаар сард найман генерал авлигын хэрэгт холбогдон Хятадын коммунист намаас хөөгдсөн. Хөөгдсөн хүмүүсийн нэг нь Ши Жиньпиний доор ажилладаг байсан “CMC”-ын гишүүн Хэ Вэйдун байжээ.

БНХАУ батлан хамгаалахын хоёр сайдаа мөн авлигын хэргээр Коммунист намаасаа хөөсөн. Тодруулбал 2024 онд Батлан хамгаалахын сайд асан Ли Шанфу авлигын хэргээр Коммунист намаас хөөгдсөн юм. Түүний өмнө тус албан тушаалыг хашиж байсан Вэй Фэнхэ мөн авлигын хэргээр намаасаа хөөгдсөн.

Ши Жиньпин авлигын хэргийг Коммунист намд тулгараад буй хамгийн том аюул заналхийлэл гэж тодорхойлж, тэмцэх ажиллагаа төвөгтэй хэвээр байна гэсэн билээ.

Эх сурвалж: ABC News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Манайд бол хулгайчуудаа өөртөө ойр татаж хамтрана гоё тэ

Зочин
Зочин

Тэгээд жилдээ 1 шилийн богдод очиж танграг өрөгцгөөдөг гэлүү

Зочин
Зочин

Нэгдгээр том ахыг яах гэж сөрөвөө тэнэг хүүрнүүд юмаа өндөр настай юмаа монгол бол гоё улс юмаа хулгайч авилгачин лаларууддаа маш ээлтэй хулгайлах тусам ганагрна.

Холбоотой мэдээ

Back to top button