Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн Ерөнхий сайд Стармер БНХАУ-д айлчлахдаа цөөн удаа ашиглах утас хэрэглэнэ

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер БНХАУ-д айлчлахаар лхагва гарагт /2026.01.28/ замдаа гарсан юм. Хамгийн сүүлд Британийн аль нэгэн ерөнхий сайд БНХАУ-д айлчилсан тохиолдол 2018 онд байсан билээ. Кейр нисэхээсээ өмнө Их Британи сүүлийн жилүүдэд БНХАУ-тай харилцах харилцааны алтан үеэсээ хазайж, мөстлөгийн үе рүү шилжсэн гэсэн байна. Түүний засгийн газар тууштай стратеги баримтална гэж мэдэгджээ.

Стармерын хийж буй айлчлалын анхаарал татаж буй нэг сэдэв нь аюулгүй байдал юм. “The Times” сонин мэдээлснээр Стармер болон түүний баг засгийн газрын бүх тоног төхөөрөмжийг Их Британид үлдээх замаар аюулгүй байдлын эрсдэлээ бууруулах шийдвэр гаргажээ. Тэд цөөн удаа ашиглах утас, зөөврийн компьютерыг айлчлалын үеэр ашиглана. Ингэснээр тагнуулах эрсдэл багасах юм.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч аяллын өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ, Стармер утсыг нь хятадууд чагнадаггүй гэдэгт итгэлтэй байгаа гэжээ. 2008 онд Их Британийн Ерөнхий сайд Гордон Браунны туслах БНХАУ дахь айлчлалын үеэр утсаа хулгайд алдсан байдаг. Ийм тохиолдол гарч байсан учир Их Британийн баг аюулгүй байдлыг цөөн удаа ашиглах утас хэрэглэх замаар хамгаалж байна.

БНХАУ-д айлчилснаар томоохон бизнесийн боломжуудыг хэлэлцэж болно гэж Стармер хэлжээ. Гэхдээ Их Британийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудлууд дээр буулт хийх боломжгүй гэдгийг тэр онцолсон байна. Зарим хүн түүнийг Хятадад айлчилж буйг нь шүүмжилж байгаа юм. Стармер айлчлалаа өмгөөлж үг хэлэхдээ Их Британи БНХАУ-тай хэлэлцэлгүйгээр боломж алдаж байна гэжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д гурван удаа айлчилсан. Мөн Германы Канцлер Фридрих Мерз, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар тун удахгүй Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа.

Эх сурвалж: The Independent

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button