УРЛАГ
"Салхийг мэдэр" хамтлаг олон улсын наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо

МУЗ нь үндэсний язгуур урлагийг олон улсад таниулан сурталчлах зорилтынхоо хүрээнд Австрали улсад зохион байгуулагддаг 38 дахь удаагийн Вүүдфорд ардын урлагийн наадамд “Салхийг мэдэр” үндэсний хөгжмийн хамтлагийг амжилттай оролцууллаа.
Вүүдфорд наадам нь 6 өдрийн турш 100,000 гаруй үзэгчдэд хүрдэг дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 2,000 гаруй уран бүтээлч, хөгжимчин, илтгэгчид оролцдогоороо онцлог юм.
Монгол үндэстний уламжлалт язгуур урлаг, орчин цагийн хөгжмийн хэв маягийг чадварлаг хослуулсан тоглодог авьяаслаг хөгжимчдийг нэгтгэсэн “Салхийг мэдэр” хамтлаг нь наадмын хугацаанд нийт дөрвөн удаа тоглож, Монголын хөгжмийн гайхамшигт өв соёлыг олон улсын үзэгчдэд амжилттай танилцууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.