Гадаад

Газын дайнд 70 мянган хүн амиа алдсаныг хүлээн зөвшөөрчээ

Израилийн армийнхан сэтгүүлчдэд зориулсан танилцуулгын үеэр Газын дайны явцад ойролцоогоор 70 мянган палестин хүн амиа алдсан бөгөөд бүс нутгийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо баримт ерөнхийдөө бодитой болохыг хүлээн зөвшөөрсөн талаар дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.

Израилийн "Yedioth Ahronoth" сонин пүрэв гарагт цэргийн албаныхны хэлснийг эш татан, “Дайны улмаас сураггүй болсон хүмүүсийг тооцохгүйгээр Газад ойролцоогоор 70 мянган хүн амь үрэгдсэн гэж бид тооцоолж байна” хэмээн мэдээлсэн юм. Харин тус улсын олон нийтийн телевиз "Kan 11" уг мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас авсан хэмээн тодотгож, одоо амь үрэгдэгсдийн дунд энгийн иргэд болон зэвсэгт этгээдүүдийн эзлэх хувийг нарийвчлан шинжлэх ажил явагдаж байгааг онцолжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button