Израил АНУ-ын гараар могой бариулж Ираны дэглэмийг түлхэн унагаах хүсэлтэй байна
Ойрхи Дорнодод АНУ-ын цэргийн хүч төвлөрч буйд дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Харин Израилын удирдагчид энэ хэрэг дээр ер бусын чимээгүй байгаа юм.
Нэгдүгээр сард Иранд өрнөсөн засгийн газрын эсрэг жагсаалыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дэмжиж цөөн хэдэн үг л хэлсэн. Тэгвэл одоо улсынх нь гол дайсны эсрэг хамгийн том холбоотон болох АНУ хөдөлж эхэлж байхад Нетаньяху ямар ч мэдэгдэл гаргасангүй. Түүний засгийн газар ч мөн адил чимээгүй байна.
Израилын Батлан хамгаалахын яамны тагнуулын албанд 25 жил ажилласан Дэнни Цитринович "Энэ нь Нетаньяху одоо үүсээд буй нөхцөл байдлыг хэр зэрэг чухалчилж үзэж байгааг харуулж байна" гэжээ. Тэрбээр одоо Израилын Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнд Иран судлаачаар ажиллаж байгаа юм. АНУ Персийн буланд асар их цэргийн хүч төвлөрүүлж, Трамп Иранд цохилт өгөх талаар авч үзэж байгаа нь Нетаньяхугийн хувьд алдаж болохгүй боломж гэж Цитринович хэлсэн юм.
Израилын тагнуулын албаны дэд дарга асан Асаф Коэн хэлэхдээ, энэ чимээгүй байдал нь цаанаа стратегитай гэжээ. Тэр "Израилын удирдлага энэ удаад америкчууд ажиллагааг удирдан явуулах ёстой гэж үзэж байна. Учир нь тэд илүү хүчтэй, илүү их цэргийн боломжтой бас олон улсад илүү хууль зүйн эрхтэй" гэж хэлсэн байна.
Нетаньяху Ираныг Израилын хувьд хамгийн том аюул, Ойрхи дорнод дахь тогтворгүй байдлын гол эх үүсвэр гэж эртнээс үзэж ирсэн. Тэрбээр олон нийтийн өмнө чимээгүй байгаа ч Иранд хэрхэн цохилт өгөх талаар АНУ-тай нууцаар зөвлөлдөж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Израилын зэвсэгт хүчний тагнуулын дарга Шломи Биндер Вашингтонд очиж, АНУ-ын тагнуулын агентлагуудтай хэлэлцсэн. Израилын хэвлэлүүдийн мэдээлснээр тэд Иран дахь цэргийн байгууламжуудад цохилт өгөх талаар ярилцжээ.
Цитриновичийн үзэж буйгаар Нетаньяху Ираны дэглэмийг бүрэн унагахын тулд хүчтэй цохилт өгөхийг АНУ-д нууцаар шахаж байгаа аж. Нэгдүгээр сард Нетаньяху Трампыг бага зэрэг хүлээхийг уриалсан нь төлөвлөсөн цохилтыг хэтэрхий жижиг гэж үзсэнтэй холбоотой байж магадгүй юм. Нетаньяху өнгөрсөн жил “Fox News”-т ярилцлага өгөхдөө иранчуудыг дэглэмийнхээ эсрэг тэмцэхийг уриалж байсан билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иранд ямар цохилт өгөхөө авч үзэж байна. Зүгээр нэг анхааруулга цохилт өгөх үү, эсвэл дэглэмийг бүрэн солих уу гэдгийг албан тушаалтнуудтайгаа хэлэлцэж байгаа юм. Трамп олон нийтэд мэдэгдэл хийхдээ Иранд цохилт өгч болно гэж анхааруулахын зэрэгцээ хэлэлцээ хийхэд бэлэн хэмээсэн.

АНУ-ын олон холбоотнууд Ираны удирдлагыг түлхэн унагах нь Ойрх дорнодод аюултай нөхцөл байдал үүсгэнэ гэж анхааруулж байна. Харин израилчууд Ираны дэглэмийг түлхэн унагаах нь аюулгүй байдлын хангахад хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ираны дэглэм солигдвол баллистик пуужин харвах эрсдэл болон цөмийн зэвсэгтэй болох магадлал үгүй болно гэж израилчууд найдаж байгаа юм. Мөн Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Хезболла зэрэг зэвсэгт бүлэглэлүүд суларна.
Израилын зарим улстөрчид жижиг хэмжээний цохилт өгөх эсвэл Ирантай шинэ хэлэлцээнд хүрэх нь аюултай гэж үзэж байна. Учир нь ингэснээр одоогийн дэглэм эрх мэдлээ хадгалж үлдэнэ. Израилын сөрөг хүчний улс төрч Моше Тур-Паз “Туйлын ёрын муу зүйлд бид сул хандаж болохгүй. Израил болон барууны орнууд илүү хүчтэй байх ёстой. Иран гэх мэт хамгийн том дайснуудын үзүүлдэг аюул заналхийллийг бид бүгд мэднэ" гэжээ.
Хэрэв Ираны удирдлагыг түлхэн унагаалгүй Израил дахин мөргөлдөөн эхлүүлбэл Иран маш хүчтэй хариу барих болно гэж олон хүн эмээж байна. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард болсон 12 хоногийн дайны үеэр Иран Израилын хотууд руу олон зуун пуужин харвасан. Тэр үед пуужингийн эсрэг хамгаалалтыг нэвт гарсан зарим пуужин Тел-Авивын орон сууцны байшингуудыг онож, 28 хүн амь үрэгдсэн юм.
Иранчууд тэрхүү мөргөлдөөний дараа тактикаа өөрчилсөн гэж шинжээчид үзэж байна. Тус улс пуужингийн нөөцөө дахин бүрдүүлж эхэлсэн. Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйн зөвлөх АНУ цохилт өгвөл Тел-Авивт урьд өмнө байгаагүй цар хүрээтэй хариу цохилт өгнө гэж сануулаад байгаа.
Цитринович "Нетаньяху Ираны дэглэмийг түлхэн унагааж чадалгүй Израил дахин цохилтод өртөнө гэдгээс айж байна. Пуужин үйлдвэрлэлийг зогсоохын тулд дэглэмийг нь л солих ёстой. Харин үүнийг зөвхөн АНУ л хийж чадна гэсэн дүгнэлтэд тэр хүрсэн" гэв. 12 хоногийн дайны үед Израил АНУ-д шахалт үзүүлсээр Ираны цөмийн байгууламжуудад Вашингтон цохилт өгсөн. Тэдгээр байгууламжуудад зөвхөн АНУ л цохилт өгөх хүчин чадалтай байсан билээ.
Одоо Иран улс хамгийн сул дорой үедээ байна. Бүс нутаг дахь холбоотон бүлгүүд нь суларч, дотоодын эсэргүүцэл нэмэгдсэн нь том боломж гэж Коэн үзэж байгаа юм. Тел-Авивын оршин суугчид ч гэсэн ирээдүйн аюулгүй байдлын төлөө хүнд үеийг туулахад бэлэн байгаагаа хэлж байна.
АНУ болон Иран хоёулаа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч Трамп Ираны цөмийн хөтөлбөр болон пуужин хөгжүүлэлтээ зогсоох зэрэг маш хатуу нөхцөлүүд тавьж байгаа юм. Харин Израил ямар нэгэн хэлэлцээр хийхийг эрс эсэргүүцэж байгаа. Учир нь Ираны дэглэмийг түлхэн унагаах үүнээс илүү тохиромжтой нөхцөл байдал үүсэхгүй гэж Израил дүгнэж буй. Гэхдээ зөвхөн АНУ л түлхэн унагаах хэмжээний цохилт өгч чадна.
Эх сурвалж: BBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ байнга л ардчилал нэрийн дор өөр улсын дотоод хэрэгт оролцдог шиг санагддаг Иран ч бас цэвэр биш л дээ гэхдээ байнга бөмбөгдөх нь зөв шийдэл үү гэдэг эргэлзээтэй
Орос гэжиичин ялгаагү л бншдээ
ЭНЭ ЧИНЬ Л ЕВРЕЙ ГЭДЭГ ЧИНЬ ШҮҮ ДЭЭ
Энэ мэдээг уншаад нэг л сонин санагдлаа манайх шиг жижиг оронд бол ийм том гүрнүүдийн зөрчилд орно гэдэг аймшигтай санагдана Израил Америк хоёрын дунд юу яригдаж байгааг жирийн хүн бид мэдэхгүй болохоор л их эргэлзээтэй байна
Bi bodohdoo ene bugd ard irgediin amidral deer hamgiin ih tusah yum shig sanagdaj baina tom gurnuud hoorondoo tohirood l baidag harin jiriin humuus ni hohirood ulddeg ene bol shudarga bish yum
Нетаньяху ингэж чимээгүй байгааг харахаар цаанаа их том төлөвлөгөө байгаа юм шиг санагдаад айдас төрөөд байна жирийн израилчуудын амьдрал яах бол гэдгийг бодохоор хэцүү
Еврейчүүдийг бурхан цээрлүүлэх цаг нь иржээ. ӨНӨ ЭРТНИЙ түүхтэй Перс орон 250 жилийн настай янкийн улстай үзэж тарах тавилантай байж дээ.Жинхэнэдээ бол жүүдүүдтэй үзэх боллоо.Маогийн үгээр АНУ цагаа тулахаар цаасан бар байхыг үгүйсгэхгүй.АНУ-ын дотоод байдал ч тийм тааламжтай биш.
Zarimdaa ene delhiin bodlogo mash hunii setgelgui yum shig sanagddag neg gazar dain bolohod nuguu tald ni mongo ashig yaridag humuus suuj baidag
Iran Israel hoyoriin dundah asuudal mash ertnii ur shirtei bolson ene ni neg odor shiidchihdeg asuudal bish gej bodoj baina gehdee dain bolvol hamgiin turuund ard irged hohirno
Манай мэдээнүүд иймэрхүү том сэдвийг уншихад толгой эргэм их мэдээлэлтэй байдаг ч эцэст нь яг юу болохыг хэн ч мэдэхгүй нь хамгийн аймшигтай
Bi ene medeegee unshaad delhiin baidal mash emzeg bolson yum shig sanagdsan urd ni hol baidag baisan dain odoo bidnii amidrald ch nuluulj baigaa
Израил хэлэлцээ хийхийг эсэргүүцэж байна гэдэг нь дайн л хүсэж байгаа юм шиг харагдаад байдаг уг нь яриад ойлголцоод шийдэх боломж баймаар
Zarim humuus Trump iig mash ih shuumjildag zarim ni demjdeg gehdee ene hunii shiidver delhiin say say hunii amidraliig uurchilj baigaa ni unen
Тел Авивт пуужин унаж хүмүүс амиа алдсан тухай уншихаар дотор арзайгаад явчихдаг улс төрчид ийм юманд яагаад ингэж амархан шийдвэр гаргадаг юм бол
Чи бидэнд хамаагүй.Өөрсдөө л хүсээд байна шүү дээ.Тогтой,бензинтэй байхаа бод.
Bi bodohdoo dain bol heniich yalalt bish neg tal ni hojson ch nuguu tald ni mash ih aldagdal ulddeg
Иран одоо сул байгаа гэж зарим нь яриад байгаа нь бас л дайн өдөөх шалтаг шиг санагдаад байна сул үед нь дайрна гэдэг шударга биш
ШУДАРГА явдал хаана ч байхгүй.Манж Чин гүрнийг хэцүү байхад нь Англи,Франц,АНУ бусад улсууд яалаа .Ядруу дорой Палистенийг еврейчүүд саяхан яаж цус нөжтэй холив.АНУ Гренландыг авна гээд яаж өвчигнөж байна.Түүхийн үнэн бол хүчтэй нь хүчгүйээ дардаг жамтай.
Ene asuudald manai oron shudarga bair suuri barij chadah uu gej bodogdono tom gurnuudiin dund duugui suuh ch bas hetsuu
Заримдаа дэлхий нийтээрээ галзуурч байгаа юм шиг л санагддаг эдийн засаг уур амьсгал дайн гээд асуудал дуусахгүй
Minii bodloor ard irged ni dain husehgui harin darga nar ni ner aldar erh medliig huseed baidag shig sanagddag
Израилчууд ирээдүйн аюулгүй байдлын төлөө зовлон туулахад бэлэн байна гэдэг нь гунигтай сонсогдож байна хэн ч зовохыг хүсэхгүй шүү дээ
Ene medeegeer bol America l hamgiin ih huchtei toglogch baina gehdee huchtei baih ni zaaval zuv baih albagui
Манай залуучууд ийм мэдээг уншаад улс төр сонирхож эхэлбэл сайн л байна гэхдээ хэт туйлшрах вий гэж бас айдаг
Bi zarimdaa ene bugdiig harj suugaad bid mash jijig hun yum baina gej bodдог gehdee bodol sanalaa ilerhiileh ni chuhal
Нетаньяху АНУ-тай нууцаар ярилцаж байна гэдэг нь л хамгийн сэжигтэй ил тод байвал хүмүүс ойлгох байх
Одоо л бут ниргэх цаг мөндөө
Иранаас цөм айж бэмбэгнэж байна.
Ер нь бол еврейчүүд АНУ-ыг өөрийн утсан хүүхэлдэй мэт хөтөлсөөр ирсэнийг түүх харуулж байх шиг. Наад захын, нийтэд ил тод баримт гэвэл, АНУ-ын гадаад бодлогын зөвлөлийг еврей хүн даргалдаг, санхүүгийн салбар нь бараг тэр чигээрээ еврейчүүдийн гарт, гол гол технологийн акулууд еврей, сүр дуулиан болоод байгаа Эпштейн (еврей) нь АНУ-ын болон бусад улс орны улс төрчид, бизнесменүүдийг онилдог байжээ.
Жүүдүүд буюу еврейчүүд 2000 гаруй жил төр улсгүй дэлхийгээр тэнүүлчилсэний өш хонзонгоо авах гэж АНУ-ыг хатгаж байна.АНУ-ын дээдчүүл ерөнхийдөө жүүд.Еврейчүүд болдоггүй учраас л 2000 гаруй жил төр улсгүй явсан.Гитлер жүүдүүдийг үзэн ядаж тэмцэж байсан нь түүхийн маш их учир шалтгаантай.Саяхан Палестиныг яаж харгислал.