ЭРҮҮЛ МЭНД

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сар хүртэл ХААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

НЭМЭЛТ: 17.20 ЦАГТ

Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Уг шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхлэн мөрдөхөөр болжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Коронавирүсийн тархалт цаг тутам нэмэгдэж байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт манай улсад өндөр байгаа учраас давхар вирүс орж ирвэл эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Яамнаас:

  • Сургууль цэцэрлэгийг 2020.03.02-ны өдөр хүртэл хаах,
  • Хилийн боомт орчмын хөдөлгөөний хязгаарлах,
  • Эм, эмчилгээний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх санал гаргасан.

Үүнээс хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдэхээр боллоо ”  гэсэн мэдээлэл өгөв.


НЭМЭЛТ: 16.25 ЦАГТ

ШАДАР САЙДЫН ӨРӨӨНД УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаах саналыг хүлээн авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Урд хөршид дэгдээд Коронавирүсийн халдвар эрчимтэй тарж буйгаас үүдэж, олон нийтийн зүгээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаах хэрэгтэй саналыг ихээр гаргаж буй. Манай улсын хувьд урд хөрштэй хил залган оршдог тул вирүс тарах өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа билээ.


Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

ЭХЛЭЛ: 16.00 ЦАГТ

Д.САРАНГЭРЭЛ САЙД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ТҮР ХААХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Коронавирусийн халдвар БНХАУ-д эрчимтэй дэгдэж буйтай холбогдуулан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Улсын онцгой комисст гаргасан байна.

Улсын онцгой комиссыг Шадар сайд ахалдаг. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа Улсын онцгой комисс өнөөдөртөө багтан, Эрүүл мэндийн сайдын саналыг хэлэлцэх чигтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тэнгэрийн хүү
тэнгэрийн хүү
2020-01-24 16:02

эрт арга хэмжээ ав. заав�##� хойно нь хашгирч байх юм. сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Нүүрс я�##�аа даа я�##�аа даа.

Зочин
Зочин
2020-01-24 16:11

Сургууль цэцэрлэгээ хурдан каринтилаач �########�ануудаа

Зочин
Зочин
2020-01-24 21:44
Reply to  Зочин

1 дэхээс каринтилагдана гэж байна ш дээ

Зочин
Зочин
2020-01-24 16:13

Болж дээ

Сарны охин
Сарны охин
2020-01-24 16:13

Тэгмээрдээ

Zochin
Zochin
2020-01-24 16:15

Hurdan amraachaasai

зочин
зочин
2020-01-24 16:24

эд нар хур�##�дсаар байт�##� өвчин газар авах юм байна л даа

Unshigts
Unshigts
2020-01-24 16:25

Урд хилээ хурдан хаагаачээ!!! Тэнэг авгай чинь, их болчихбол дийлэхгүй байж!!!

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-01-24 17:42
Reply to  Unshigts

Таминь ээ, энэ жил цага�##�ахгүй өнгөрвөл ямар вэ? Өвчин зовлонгүй л байв�##� бусад нь болно шүү дээ. Арай хойхно нь ах дүүстэйгээ золгоно л биз

zochin
zochin
2020-01-24 16:33

uvdsun hoino haasnaas uridchilan sergiileed haah heregtei

Аав ээж
Аав ээж
2020-01-24 16:34

Сургууль цэцэрлэг хаасан нь дээр үр хүүхдийн амь нас яригдана шүү

Зочин
Зочин
2020-01-24 16:44

Ехний еелжинд хилийн боомтуудын уйл ажиллагааг зогсоож, хилее хаах херегтей!!! Оачин ороод ирчихсений дараа над асуудлаа ярь!!!

иргэн
иргэн
2020-01-24 18:40
Reply to  Зочин

Эхлээд хилээ хаагаад урьдчлан сэргийлэх арга хэмжээг авмаар юм. Сургууль, цэцэрлэг хаахаар ахлах ангийн хүүхдүүд гэртээ тогтохгүй шүү дээ.

Зочин
Зочин
2020-01-24 16:46

Унгачихсан хойноо ХАВЧИВ!!!

Зочин
Зочин
2020-01-24 17:25

hilee hursan haagaad surguuli tsetserlegee hurdan arga hemjee awaachee ard irgedee hamgaalaach

Зочин
Зочин
2020-01-24 17:26

Зөв шийдвэр. Ядаж эрүүл мэндээ хамга�##�цгаая. Хичээлийг дараа нь нөхөж болноо. Хүн бүрт хамаатай асууд�##� учир шууд л шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин
2020-01-24 23:58
Reply to  Зочин

хичээлээ ормоор бна сүүлднэ өвөл3сар амардаг болло шүдэ ядаж да�##�гавар өгөхгшй юма хичээл нөхөх гэж их удна шүлэ

Зочин
Зочин
2020-01-24 17:26

Хүүхдүүдээ амараагаад хилээ хаав�##� таарна

Зочин
Зочин
2020-01-24 17:28

Орон даяар хаагдахаар болж байгаа юм.уу эсвэл ганцхан нийслэлд юм.уу

Зочин
Зочин
2020-01-24 17:39

Зөв шийдвэр сайд мундаг блаа

зочинзочин
зочинзочин
2020-01-24 20:04

Энэ үеийн хүүхдүүд сурсан мэдсэн зүйлгүй хичээл таслах дуртай нэгэн болж өсөх нь дээ.

Зочин
Зочин
2020-01-25 02:46

oyuntanuud amarahgvi muuu oyuntanuud hvn bish ymuu

Зочин
Зочин
2020-01-25 10:48

Орон нутгийн мсүт байртай болохоор ханиад их бна мсүтийг бас амараа

Холбоотой мэдээ

Back to top button