Япончууд ээлжит бус сонгууль өгч байна
Японы иргэд өнөөдөр /2026.02.08/ ээлжит бус сонгууль өгч байна. Тус сонгууль Японы Ерөнхий сайд Такаичи Санаэд үнэмлэхүй ялалт авчрах төлөвтэй байгаа юм. Японы зарим бүсэд түүхэнд үзэгдээгүй их хэмжээний цас орсон тул хэсэг сонгогчид өнөөдрийг гэртээ өнжих магадлалтай байна.
Олон нийт дунд явуулсан санал асуулгаар Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэгийн эвсэл парламентын доод танхимын 465 суудлын 300 орчмыг нь авах төлөвтэй байгаа юм. Өмнөх парламентад тэд 233 суудал эзэмшдэг байсан билээ. Хэрвээ тэд 310 суудал авч чадвал парламентын дээд танхимын эрх мэдлийг давсан шийдвэр гаргаж чадна. Санаэ 233 суудалдаа хүрж чадахгүй бол огцрохоо амласан байгаа юм.
“FGS Global” зөвлөх фирмийн гүйцэтгэх захирал Инада Сэижи “Хэрвээ Такаичи томоохон ялалт байгуулбал хэрэглээний татварыг бууруулах зэрэг гол амлалтуудаа биелүүлэхэд илүү дөхөм болно” гэжээ.
Эх сурвалж: Japan Today














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯПОН БОЛ ТУСГААР ТОГТНОСОН УЛС БИШ. НЭГ МУУ ВАССАЛ ТӨДИЙ ЮМШДЭЭ. ЯПОНЫ ГАЗАР НУТГИЙН 17 ХУВЬД НЬ АМЕРИКИЙН ЦЭРГИЙН БААЗУУД БАЙРЛАДАГ. ТЭР ГАЗАР НУТАГ ДЭЭРЭЭ ЗОРЧИХ Ч ЭРХГҮЙ. АМЕРИК ЦЭРГҮҮДЭД БАЙНГА ХҮЧИНДҮҮЛЖ ЗОДУУЛНА. ГАНЦ НЭГ НЬ Л ИЛ БОЛСОН БАЙДАГ БОЛОХООС НҮДНЭЭС ДАЛД ЮУ БОЛДГИЙГ БУРХАН Л МЭДЭХ БАЙХ.
Сонгууль өгөх гэдэг юм уу Бичиж байгаа юмаа бодооч