Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Г.Занданшатар танхим дахь Ч.Ундрамаас "Өсөх зоос"-ын хувийг авсан ч Э.Бат-Амгалангаас "Зэс эрдэнийн хувь"-ийг салгаж чадсангүй

Олон нийтэд төдийлөн танигдаагүй, гэхдээ тойрогтоо хачин сайн "хөл" угсарч явдаг Л.Мөнхбаатарын буурийг МАН дотор Э.Бат-Амгалан хотод суулгасан юм. Баянзүрх дүүрэгт системээ сайн угсарч, дүүргийн МАН-ын байрыг өөрийн хөрөнгөөр шахам барьсан гэхчлэн, дотооддоо бэлдсэн хүч нь олон нийтэд танигдахаас илүү бэхэжсэн хүн.

Гэхдээ арга зам буруу бол ийм хүч яваандаа нийгмийн шүүлтээс мултардагүй, зүй тогтол нь ийм. Энэ урсгал яг ойрын өдрүүдэд Э.Бат-Амгаланд ирэв.


Э.Бат-Амгалан улс төрийн карьерын хувьд, БЗД-ийн МАН-ын хорооны дарга. Дүүрэгтээ хөл эвээ сайн олсон тул Х.Нямбаатар түүнд эрх мэдэл өгсөн харагддаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа бүрдсэн танхимд Э.Бат-Амгалан сайдаар суусан. Энэ нь, Х.Нямбаатарт Нийслэлийн МАН-ын хороондоо өөрийн хайрцаглалтдаа сиймхий гаргасан уу гэмээр үйлдэл болсон.

Г.Занданшатарын танхимд Э.Бат-Амгалан чихсээр орсон нь, төрсөн дүү Э.Батбаярын эзэмшил дэх "Зэс эрдэнийн хувь" Эрдэнэтийн үүсмэл ордыг хамгаалах зорилготой байв уу гэсэн хардлага төрүүлдэг. Үүнийг батлах мэтээр П.Цагаан "Ачит Ихт" дээрээ хэлцэлд орсноо зарлаж өчигдөр Төрийн ордонд ирэхэд "Зэс Эрдэнийн хувь" нэрлэгдсэнгүй өнгөрөв.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын БЭТ-д Ж.Оджаргал, Б.Нямтайшир, П.Цагаан нар ерөөсөө олдож өгөөгүй гэсэн тайлбар хийдэг. Харин найман сарын дотор тэдэнтэй Г.Занданшатар 10 удаагийн уулзалт хийж, өгөөжийн 60 хувь дээр тохироо хийж чаджээ. Хачин нь, Г.Занданшатарт танхимд нь, яг дэргэд нь сууж байгаа Э.Бат-Амгалан олдож өгөөгүй, Ч.Ундрам сайд нь "Өсөх зоос"-оороо бол баригдсан байгаа юм.

"Эрдэнэт" үйлдвэрийн үүсмэл ордуудын 60 хувь хүртэлх хэмжээгээр төр шууд шилжүүлэн авах боломжтой гэх дүгнэлт гарсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед тэднийг бөөндөө 34 хувиа өгөх санал гаргасан гэгдэж байв.

Гэвчиг үүсмэл ордууд дунд ганцхан П.Цагааны компани нэрлэгдэж, Э.Бат-Амгалангийн дүү Г.Занданшатарын дэргэдээс сугарч үлдсэн нь энэ. Тэгэхээр "Зэс эрдэнийн хувь"-ийг хамгаалахаар сайд болсон гэх хардлага улам батжиж байна.

Э.Бат-Амгалан сайд саяхан "Шар сайтууд миний нэрийг андуурлаа. Б.Пунсалмаа гишүүнтэй мэндийн зөрүүтэй явдаг" гэх маш худал мэдээллийг хийсэн. Б.Пунсалмаа гишүүний нөхөр Р.Батбаяр, Э.Бат-Амгалангийн дүү "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн Э.Батбаяр бол бизнесийн хамтрагчид.

Тэд анхлан "Хос мөнгөн зам" ХХК-д төрийн ажил олж өгч, Сангийн яамаар мөнгийг нь гаргуулах дээр нөхөрлөж эхэлсэн гэгддэг. Улмаар замын ажлаас гаргаж авсан мөнгө, "Зэс Эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигчдээс "завшсан" гэх их мөнгүүд барилга, газар, БЗД-ийн МАН-ын байр болох зэргээр угаагдсан гэгддэг. Хуулийн хүрээндээ Т.Ням-Очир тэргүүтэй сайн хамгаалалт үүсгэж тавьсан тул хэсэг л дураараа явсан логик харагддаг.

Харин одоо бол баялгийн сан бүрдүүлэлтэд Э.Бат-Амгаланг Засгийн газрын тэргүүн нь ч, олон нийт ч шахах цаг нь болсон.

Нийтийн шүүлтүүрээр орох сэдэв нь өөрөө дүүгийнхээ нэр дээрх Эрдэнэтийн үүсмэл ордын тодорхой хувийг төрд шилжүүлэн өгөх эсэх сэдэв болсон байна, Э.Бат-Амгалангийн хувьд. Ойр зууртаа амин хувийн ийм шуналаа ялж чадаагүй хүмүүстэйгээ танхимын тэргүүн нь бас яаж ажиллах уу гэдгийг харах хэрэгтэй.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зэс эрдэнийн хувийг энэ Бат-Амгалан ганцаараа Эрдэнэтээс авч чадахгүй л дээ. Энэний ард Содбаатар Хүрэлсүх 2 хамтарсан л байгаа. Эрдэнэтийн зэсийн овоолгыг eрөнхийлөгчөөс өөр хүн авч чадахгүй л дээ. Элбэгдорж Ачит эхээрээ хусангуут Хүүк бас яаж дутахав

Зочин
Зочин

Өгөөжийн 60% гэж ёстой худлаа тоо шүү.Оюу Толгой маань өгөөжийн 70% гэж явдаг шүү дэ. Зүгээр ажилчдын цалин НДШ АМНАТ худалдан авалт зэрэг бүгд өгөөж д орно.

Зочин
Зочин

Ийм мэдээлэл уншихаар үнэхээр дургүй хүрч байна төрийн албан тушаалыг хувийн бизнесээ хамгаалах хэрэгсэл болгож ашигладаг хүмүүс одоо болтол байсаар байгаа нь Монголын хамгийн том асуудал юм шиг санагдаж байна ард түмэн л хохирч үлддэг

иргэн
иргэн
Reply to  Зочин

Харин тийм ээ, Өгөөж өгнө, тэр нь татвар АМНАТ юу юу ч гэнэ үү, тодорхой юм юу ч байхгүй. Угаасаа зардлаа өсгөөд л өгөөж алга аа хө гэхэд яах билээ. Эсвэл сурсан аргаагаа нүүрсний үнийг унагаана. Тэгээд өгөөж лөөлөөө. Ямар гарц байгаа юм бэ, Толгойгоо угаалгадаг ард түмэн нь

Зочин
Зочин

Ene medeelliig unshaad uneheer itgel aldagdaj baina turd garsan humuus bugd neg l darga bolson bol shudarga bus zuil hiij ehleh yum shig haragdaad baigaad setgel gutarch baina

Зочин
Зочин

Э.Бат Амгалан шиг хүмүүс тойрогтоо л хүчтэй байхаас улсын хэмжээнд бодлого ярьж чаддаггүй нь иймэрхүү асуудлаас тод харагдаж байна өөрийн эрх ашгаа л нэгдүгээрт тавьдаг нь үнэхээр харамсалтай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу бодлого энтэр, 6 жил их хуралд суучихаад нэг ч удаа үг хэлж байгаагүй

Зочин
Зочин

Minii bodloor iim humuusiig dahin dahin devshuuleed songood baidag bid ooroo buruu baigaa yum shig sanagddag yaagaad gevel neg l adilhan zuil davtagdaad baina

Зочин
Зочин

Эрдэнэтийн үүсмэл орд тойрсон асуудал дандаа л ийм хардлага дагуулж байдаг нь сонин биш боллоо нэг хэсэг нь хамгаалаад нөгөө хэсэг нь чимээгүй өнгөрөөдөг

Зочин
Зочин

Ene meteer ah duu naiz nohod business hamgaalah gej said bolno gedeg bol turin utga uchir buren aldagdaj baigaagiin ilrel shuu dee

Зочин
Зочин

Иргэд бидэнд бол үнэн худал нь ч мэдэгдэхээ больсон гэхдээ ийм олон баримт дурдагдаж байхад шалгах ёстой байтал дуугүй өнгөрөөдөг нь бүр гайхмаар

Зочин
Зочин

Zarimdaa ene ulsad shudarga yos gej baidag yum uu gej asuumaargui sanagddag yamar ch hariutslaga baihgui hunuud l deer suudald suugaad baina

Зочин
Зочин

Бат Амгалан өөрийгөө цэвэрхэн гэж боддог бол ил тод тайлбар хийгээд шалгуулах ёстой болохоос шар сайт буруутгаад өнгөрөх нь үнэмшилгүй санагдаж байна

Зочин
Зочин

Bid nar iim medeelel unshaad l uurlaj setgel gutraad unguruudog harin ted bol yu ch boloogui met amidraad baidag ni hamgiin shudarga bus

Зочин
Зочин

Төрийн мөнгөөр барилга барьж намын байраа босгосон гэдэг яриа үнэн бол үнэхээр ноцтой асуудал шүү дээ яагаад хэн ч шалгахгүй байна вэ

Зочин
Зочин

Ene asuudal deer huuli shuuhiin baiguullaguud ajillahgui bol bid yamar ch itgelgui bolood duusna shuu dee

Зочин
Зочин

Улс төрд орсон хүмүүсийн ихэнх нь ийм замаар явдаг болчихсон юм шиг харагдаад байхаар залуус төрд итгэхээ болих нь аргагүй

Зочин
Зочин

Minii tanidag olon hun ene meteer hulgai hiisen humuusiig harhaas zalhaad gadaad yavah bodoltoi bolson ni ch sanamsargui zuil bish

Зочин
Зочин

Энэ мэдээнээс харахад нэг л их сүлжээ холбоо үүсгэсэн хүмүүс хоорондоо хамгаалж байдаг нь илт байна жирийн хүн хэзээ ч ингэж мултарч чадахгүй

Зочин
Зочин

Ene bol zugeer neg hunii asuudal bish Mongol ulsiin avilgal hamaatliin tom jishee bolood baina

Зочин
Зочин

Яагаад ийм асуудал гарч байхад Засгийн газар шууд тайлбар хийхгүй дуугүй байна вэ гэдэг нь өөрөө бас сэжигтэй санагдаж байна

Зочин
Зочин

Bid nar songuuliar l neg udaa sanalaa ogood daraa ni yu bolohiig harah bolood duusdag ni mash hachirhaltai

Зочин
Зочин

Ene humuusiin hoorondoh business holboo neg l ih erguulegtei baigaad baidag ni olon jil yariгдаj baina

Зочин
Зочин

Хэрэв үнэхээр дүүгийнхээ компанийг хамгаалах гэж сайд болсон бол энэ бол төрийн эсрэг гэмт хэрэгтэй адил зүйл

Зочин
Зочин

Minii bodloor iim humuusiig dahin devshuulehgui baih ni irged bidnii l hariutslaga bolood baina

Зочин
Зочин

Э.Бат Амгалан шиг хүмүүсийг тойрогтоо л хүчтэй байлгаад улсын хэмжээнд гаргахаа болих хэрэгтэй юм шиг санагддаг

Зочин
Зочин

Ene medeelel nadad mash ih uuriig turuulj baina bid tatvar tulj amidraad baidag bol ted hulgai hiigeed l bna

Зочин
Зочин

Занданшатарын танхимд яагаад ийм хүмүүс орж ирдгийг ойлгохгүй юм нэг нь нөгөөгөө хамгаалаад л байдаг

Зочин
Зочин

Ene asuudliig unen boditoor shalgahgui bol daraa daraagiin said nar ch adilhan zamaar yavna

Зочин
Зочин

Bid nar dandaa l iim medeelel unshaad setgel gutraad baidag bolson ni hamgiin haramsaltai

Зочин
Зочин

Ийм их хөрөнгө мөнгө тойрсон асуудал байхад жирийн иргэд бидэнд хамаагүй мэт өнгөрөөдөг нь ч бас эмгэнэл

Зочин
Зочин

Zes erdeniin huviin huvitsaa ezemshigchid odoo ene Batamgalangaas zaliluulsan noogdol ashig , munguu nehyaaa!

Зочин
Зочин

buruu sergelen iimerhuu humuusiig ta nar uursduu l songoh yum daa, sansariin barand hamgaalagch l bsan gar shdee

Зочин
Зочин

Зэс Эрдэнийн хувь руу халдаж чадахгүй байгаагийн учир бол эзэн нь Хүрэлсүх учраас тэр

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Зочин
Зочин

Batamagalan gej hogiin hulgaich luivarchin

Зочин
Зочин

Бат амгалан гэж нэг хаантай болоод удаж байна. Баянзүрх биш Бат-амгалан дүүрэг шүү

Зочин
Зочин

Omhii hulgaichuud

Холбоотой мэдээ

Back to top button