"Эрдэнэт"-ийн үүсмэл орд ашиглагч гурван компани "34 хувиа өгье" гэжээ

Хураангуй:
- "Эрдэнэт"-ийн үүсмэл ордыг ашигладаг гурван компани 51 биш 34 хувиа өгөх тохироо хийхээр зэхжээ.
- "Эрдмин" ГХОХХК албан бусаар хариу өгсөн бол "Ачит ихт", "Зэс эрднийн хувь" компаниуд "34 хувиа өгье" гэсэн хариугаа өгчээ.
Дэлгэрэнгүй:
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд стратегийн болон үүсмэл ордын 34, 50 хувийг төрийн мэдэлд авч, ногдол ашгийг Үндэсний баялгийн санд хуримтлуулна гэж заасан. Баялаг ашиглагч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзандан томилогдоод буй. Тэрбээр, "Үүсмэл ордыг авсан бол хэлцэл хийхгүй, лицензийг нь шууд цуцална" гэж анхны мэдэгдлээ хийсэн.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн хаягдлаас үүсмэл орд буюу балансын бус хүдрийн 12 овоолго үүссэн. Эдгээрээс гурвыг нь ашиглаж байгаа. Хаягдал овоолгыг ашиглаж буй гурван компани их хэмжээний ашиг олж байгаа тухай асуудал удаан хугацаанд яригдсан. БЭТ Ж.Батзандангийнхнаар бол энэ гурвыг шууд хураахаар. Гэхдээ баялаг ашиглагчид 34 хувиа өгье гэж дуугарч эхэлжээ.
Тодруулбал, одоогоор "Эрдмин" ГХОХХК албан бусаар хариу өгсөн. Нөгөө хоёр нь "34 хувиа өгье" гэсэн албан ёсны хариугаа өгсөн гэх мэдээлэл байна.
АН-ын гишүүн, ЕТГ-ын дарга асан П.Цагааны "Ачит-Ихт" компани, хоёрыг нь МАН-ын гишүүд эзэмшиж байна. Дэлгэрүүлэн хүргэе.
- Нэг, “Ачит ихт” ХХК
“Эрдэнэт”-ийн хоёрдугаар овоолгыг ашиглах 10 жилийн гэрээг “Ачит-Ихт” компани “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулж, үйл ажиллагаа явуулж ирсэн.
- 2009 онд үүсгэн байгуулагдсан.
- 2013 онд катодын зэс боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан.
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Ачит Ихт”-ийн 34 хувийг эзэмших гэрээг 2013 онд байгуулсан ч, 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр хувь эзэмшихээ больсон.
“Степкупер” ХХК 78 хувийг, “Цаглавар” ХХК 22 хувийг нь эзэмшдэг. "Степкупер" ХХК-ийг П.Цагаан, түүний эхнэр Д.Эрдэнэцэцэг хүүхдүүд Ц.Мөнхтүвшин, Ц.Номундарь эзэмшдэг. "Цаглавар" ХХК-ийг У.Өлзийжаргал удирддаг. Шууд Д.Эрдэнэцэцэгийн эзэмшил бүхий компани. У.Өлзийжаргал нь мөн “Степкупер” ХХК-ийн Ерөнхий нягтлангаар давхар ажилладаг. Өөрөөр хэлбэл “Ачит Ихт” ХХК-ийг П.Цагаан нарын гэр бүлийнх. Харин П.Цагаанаар дамжуулаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж холбоотой гэгдэж ирсэн ч, ам нээгээгүй өдий хүрсэн.
Жилдээ 10 мянган тонн цэвэр зэс гаргаж, 100 сая ам.долларын ашиг авдаг гэгддэг. Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу 34 хувиа төрд өгөх нь тодорхой болж байгаа юм. Эднийх одоогоос бараг жилийн өмнө “Төр 34 хувиа ав, ТУЗ-д төлөөллөө оруул” гэдэг албан бичгийг “Эрдэнэт үйлдвэр”-т хаяглан илгээсэн гэгддэг билээ.
- Хоёр, “Зэс эрдэнийн хувь” ХХК,
Катодын зэс боловсруулах хамгийн отгон үйлдвэр бөгөөд 2010 онд байгуулагдсан. Орхон аймгийн иргэд тус компанид хувьцаа эзэмшдэг. 2010 онд Д.Алтанхуяг гэх иргэн санаачилга гаргаж Орхон аймгийн 24552 иргэний нэрийг оролцуулаад “Зэс Эрдэнийн хувь” нэртэй хувьцаат компани байгуулжээ. Улмаар 2015 онд тус компани нь аймгийн ИТХ, “Эрдэнэт үйлдвэр”-тэй зөвшилцөлд хүрсэн тухай зарлаж, “...Овоолгыг түшиглэн жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах” гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэвч хөрөнгө оруулалт босгож чадаагүй.
2020 оноос “Бльюмон металс” ХХК 36, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувийг эзэмших божээ. Улмаар “Бльюмон металс” ХХК 70 хувь эзэмшиж, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувиа эзэмшиж үлдсэн. 2023 оноос 30 хувь нь өөр эзэмшигчид шилжсэн. 2024 оноос дахин өөрчлөгдсөн байдаг.
БЭТ Ж.Батзандан "Үүний цаана хоёр УИХ-ын гишүүн байгаа. Дүүгээ захирлаар нь томилсон" хэмээн хэлсэн юм. Тэгвэл "Бльюмон Металс” ХХК нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын компани аж. Э.Батбаяр нь Гонгорын Галсаннямтай хамтран удирддаг.
- Гурав, “Эрдмин” ГХОХХК
Хамгийн анх "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгыг ашиглаж эхэлсэн компани гэгддэг. 1994 оноос овоолгуудад туршилт судалгаа хийж эхлээд 1997 онд үйлдвэрээ ашиглалтад оруулсан түүхтэй аж. Монголын анхны катодын зэсийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан.
Анх 1994 онд байгуулагдахад 51 хувийг “Эрдэнэт” концерн, 49 хувийг АНУ-ын RCM Inc компани эзэмшдэг байжээ. Улмаар 2005 оноос АНУ-ын RCM Inc компани 58.5 хувь, "Мико холдинг" ХХК 10 хувь, иргэн Ж.Дамдинжав 6.5 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 25 хувьтай болсон байна. Өдгөө нээлттэй мэдээллийн opendatalab.mn сайтаас харахад эцсийн өмчлөгчөөр нь Жамсрангийн Баатар, Гүйцэтгэх захирлаар Саадэлэгийн Мөнхбаяр гэсэн нэрс бүртгэлтэй байна. Харин хувь эзэмшигчдээр МИКО холдинг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, АНУ-ын RCM Inc компани, Жамъянжавын Дамдинжав нар бүртгэлтэй байна.
БЭТ Ж.Батзандан “Эрдмин” ГХОХХК-ийн талаар ярихдаа “Гадны хөрөнгө оруулалтай гэдэг ч, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болон тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхэд эзэмшдэг” гэсэн юм. Өөрөөр хэлбэл цаад эзэд нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэг агсан байсан гэгдэг.
Гаалийн түр агуулах, шатахуун импортлох, химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах зэрэг гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Ямартай ч, Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэхь заалтад "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын АМНАТ-өөр орлуулж болно" гэх заалт бий.
Тэгэхээр үүсмэл ордуудын 50 хувийг төр эзэмшилдээ авах бүрэн боломжтой гэсэн үг юм.
"Ачит-Ихт" ХХК Ц.Элбэгдорж, "Эрдмин" ГХОХХК Н.Багабанди оролцоотой байж ирсэн харагдаж байна. Харин "Зэс эрдэнийн хувь" ХХК дээр Х.Баттулгын нэр барим тавим дуулддаг ч яг таг баримтаар батлагдсан зүйл байдаггүй аж. Том зургаар нь харвал үе үеийн үүсмэл ордын цаана үе үеийн Ерөнхийлөгч нар байсан юм биш биз дээ гэсэн хардлага ч гарч байсан нь нууц биш. Нийтээр хэрэглэх статустай ордуудыг цөөн хэдэн нөлөө бүхий хүний бүлээрээ, компаниараа эзэмшиж ирсний жишээ энэ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун 34 % 50% байх ёстой
Хамгийн харамс*лтай нь ховдын хөшөөтийн нүүрсний уурхай . Төрийн мөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордод орохоор сайн чанарын коксжих уурхайг МАНы Барсболд , П.Пүрэвдорж нар хулгайлаад зарчихсан гэж байгаа . Хятадын МОН ЭКО компани гэрээгээр ЦС барих , нүүрсээ угаах коксжуулж гаргах гэрээний үүргээ огт биелүүлдэггүй бүр ховдчууд гуйж байж нүүрсээ авч түлдэг гэж байгаа . Энэ компаниас 34 %иа авах ёстой юм шиг санагддаг . Тэгсэн ээ дотоодын хөрөнгө оруулагч нартаа хөрөнгө оруул�##�т хийгээгүй байж 34%аа авна гэж тэнэгтээд байцгаах юм . Хөрөнгө олох босгох нь тийм ч амар ажил биш шүү. Хүн болгон хийчихдэг ажил биш ээ . Зарим нь бүр 60% , 100 % ав гэж донгосч байх нь үнэхээр эмгэнэлтэй ой гутмаар . Тэд хуучинсаг үзэлтнүүд тэгшитгэн хувиарлах зарчимаа санаг*лзсан з*лхуучуудын арми бөгөөд бага хийж ихийг х*лбагадахыг хүсэгчид гэж ойлгодог . Гадны хөрөнгө оруулагч нарт 34%даа бид өөрсдөө хөрөнгө оруулнаа гээд улсаа өрөнд оруулаад орд баялгаа 100% гаднынханд өгчихдөг . Тэр баялаг чинь уул нь 100 %монголын баялаг бөгөөд 34%д хөрөнгө оруулахгүйгээр шийдчих асуудлыг дээрхи з*лхуучуудын армийнхан нэг нухацтай бодоод үзээрэй .
51% ard tumen avnaa neg ger buld Tim ih ashig hereggui
Элбэгдоржийг хэзээ ч хэзээ ч зүгээр орхиж болохгүй.
МАН-ын хүнийхээс авахгүй, нөгөө хоёрыг булаан авч МАН-ын хүнд өгнө. Гуйцээ
Хахаха
Аливаа компанийн хувьцаа (жишээ нь, 34%) эзэмшигч нь тэр компанийн бүх зард�##� (банкны зээл, үйлдвэрийн тоног төхөөрөмж, урсг�##� зард�##�, ц�##�ин хөлс г.м.)-ын 34%-ийг хариуцах ёстой!! Зүгээр сууж байгаад 34%-тай тэнцэх ашиг авна гэж байхгүй!! Хэрэв зард�##� их гараад ашиггүй ажиллав�##� юу ч авахгүй, харин баахан зард�##� төлөх үүрэг ногдоно!! Үүнийг төр засаг, тэр Батзандан мэддэг юм болов уу??!!
Саран дээр эсвэл антарктидад очиж ухсан газраа л тэгж ярь. Улс орны газрын хэвлийн баялагт тэгж ярьдаггүй юм!
Зэс Эрдэнийн хувь ХХК-г Я.Содбаатар эзэмшиж байна.
Н
хуулийн дагуу 50 хувиа авах ёстой
энэ иргэдийн нийтээрээ эзэмших эрхтэй үүсмэл ордыг хувьдаа авч олон жил завшсан шун�##�ын тулам болсон нэр бүхий 3 ерөнхийлөгч болон бусад этгээдүүдийн хөрөнгийг шууд хураагаад шоронд хийвэл таарна
100 % БУЦААЖ АВ !!! ЛАЛАРЫН ПЭЗДААНУУД
51% хувиа ав.Мөн урдный борлуулсан орлогоос 51%тооцож суутган ав .Хулгайчдын өмч хөрөнгө биш Монголын баялаг яар�##�тай ав
Uls 66% avah heregtei
Бэтзандан сайн ажиллаарай! Амжилт!
Та бүхэн сайн судлаад үзээрэй эдгээр хүмүүс маш тааруу удам угсаатай хүмүүс байдаг юм билээ!!! Маш сонирхолтой цөвүүн цагийн хүмүүс гэсэн тодотголтойгоор түүхэнд үлджээ хөөрхий!!!
Шо буюу Эрдэнэтийн Отгонбилэг, Эби буюу Ц, Элбэгдорж хоёр бол маш хэцүү адармаатай амьдр�##�тай ( маш ядуу)өдөр хоногийг өнгөрүүлсэн айлын хүүхдүүд байдаг!!!
Улсын хөрөнгөөр хайгуул хийж илэрүүлсэн улсын ашиглаж бсан орд газрын ашиглагдсан нэртэй орд бол Монголын ард түмний өмч .100%улс авах ёстой
тэгвэл 100 хувь авья
Үхсэний чинь үүсмэл орд Эрдэнэт үйлдвэрийн геологичид дампын оператор уулын мастер ажиллаж зөөж гаргасан агуулга багатай хүдэр шүү уусган баяжуулах технологиор авах хүдрийг эрх мэдэлтэй нөхдүүд дээрэм маягаар авсан байнаа 100%төр буцаан авах ёстой шүү.
Ер нь хүзүүгй тогдгор Элийтарвагыг хэзээч зүгээр орхих ёсгүй! Хууль шүүхийг завхруулсан, Эрдэнэтийн 49%-ийн луйвар, орд газруудын хулгай гээд хаана мөнгөний үнэр гарна тэр бүхэнлүү савраа дүрчихсэн тавжий гэдгийг хэзээч мартаж болохгүй!!!
ЗЭС ЭРДЭНИЙ ХУВЬ ыг Я.Содбаатар, УИХ гишүүн Батамг�##�ангын дүү СЯ ны Батбаяр, Г�##�санням, Мөнхбаатар гэж нөхдүүд гэж байгаа боловч 23% нь өөр хүний нэрээр Хүрэлсүх эзэмшдэг, Мөнхбаатарын ард Жонхуу, Г�##�санням ын ард Содбаатар ах ХБ ны ТГ ын дарга Сод эрдэнэ нар байдаг хүү нь үйлдвэрийн дарга.
Монголын нийт ард түмний өмч-төрийн өмч болох Эрдэнэт үйлдвэрийн дэргэд ийм будилаантай үйлдвэрүүд байж болохгүй.Эрх мэдэлээ ашиглаж уг үүсмэл ордыг том �##�ба хааж байсан хүмүүс авсан нь тодохой байна.Авсан арга замыг нь ч дахин ш�##�ган тогтоож болно.
Үүсмэл ордыг ашиглаж байгаа бүх хувь хүн,компаниудаас бүрэн хураан авч улсын өмч болгож байж асууд�##� шийдэгдэнэ.Тэдгээр үүсмэл орд эзэмшигчид явж,явж том Эрдэнэт үйлдвэрээ бас тодорхой хэмжээгээр сорж ашиглах нь мэдээж,иимээс тэднийг даруй �######�уулах ёстой.
Ичдэггүй хүүрнүүд ээ 34% биш. 100% буцаан өг
Албан туша�##�аа ашиглаж авцан юм биш үү. 100 хувь иргэдийн өмч бус уу
Элбэгдорж ,Цагаан зөв шийджээ.
Uguhgui yadgin mongolin ard tumni baylag yum chine. 51% bh estoi..!!????
Юун 34% бэ? Улс 51% авах хуультай шүү.
Олон жил хууль бусаар ашиглаж, маш их орлого олсон юм чинь одоо төр 50-иас дээш хувийг нь эзэмших нь шударга ёсонд нийцнэ!
Хэрэв 34%-иа авах бол ажилласан хугацааны орлогоос нь 34%-иа нөхөн авч,Баялгийн сандаа төвлөрүүлж, иргэддээ хуваарилах хэрэгтэй!
bvgdiin huraaj avaarai heden erh kedektei alban tushaaltaivhulgaich nar ashigladag yum bna erdenetiin tsagdaagiin darga bsan hulgaich nariin vr sad ashigladag yum bna bas vikdveriin ve veiin bvh darga nar sar bolgon ih hemjeenii mungu mungu uursduu avdag yum shig bgaa yum shalgaad huraaj avsan deer
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Юун 34 хувь хулгайч нараас бүгдийг нь хурааж аваад улс хохирлоон төлүүлж ав
Бүрэн авах нь зөв өө
Хулгайч нар 100% хулгайлчихаад юун 34% 51% -г буцааж өгье вэ юу яриад байгаа юм бэ Оюунэрдэнэээ төр 100% буцааж авах ёстой шүү
Юун 34% өгөх вэ. Бүгдийг нь буцааж ав. Хулгайчууд.
51 хувийг ав
Энхбаярыг нийлж шоронд хийсэн нь үнэн шүү
МАН-ын Генсек Янгугын Содбаатарын Эрдминийг хүн бү мэддэг. Та нар бол МАЙ
34 бишээ 51-с доошгүы хувийг хуулиар авах ёстоы
Газрын баялаг ард түмний өмч гэж ярьдаг бол бүгдийг нь төр авах хэрэгтэй
Ер нь 34 % гэсэн тоо хаанаас гарсан юм бэ. Байг�##�ийн баялаг ард түмний өмч байх ёстой. Түүхэн киноны дээр гардаг ш дээ. Та нар �##�ь олигтойгийн нь аваад бидэнд хусамийг нь өгч байна уу даа.
70-с дээш хувийг ард түмний мэдэлд үлдээ
51% аваачээ !!! Төрөөр дамжин баяжсан Бузар тонуулчид бноо!!! Их шун�##�тан. Багабанди !!!
Төр авах ёстой татвараа яагаад авч чадахгүй байгаад гайхаж бнаТатвараа төлүүлээд дараа нь 34%-50% -- г ярилцах хэрэгтэй.