Спорт
Ч.Санжаадамба аварга Монгол улсын гавъяат тамирчин цолоор шагнуулна

Улсын аварга Ч.Санжаадамба 2016 оны наадмаар 10 давж Монгол Улсын 22 дахь аварга болж байсан ч 2017 оны наадмаар дөрвийн даваанд өвдөг шороодож байсан түүхтэй.
Тэрбээр 1985 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Гиннесийн номд зориулсан хүчит бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан түүхэн амжилттай. 2006 онд аймгийн начин цолны болзлыг хангаж байсан бөгөөд 2011 оны улсын баяр наадамд долоо давж улсын заан цол хүртэж байсан юм.
Монгол Улсын Аварга Ч.Санжаадамба
Улсын баяр наадамд
- 1 удаа 10 давж түрүүлсэн
- 1 удаа 8 давж үзүүрлэсэн
- 3 удаа 7 давж шөвгөрсөн
- 1 удаа 6 давж шөвгөрсөн
- 1 удаа 5 давж шөвгөрсөн
Сар шинийн барилдаан
- 2010 онд түрүүлсэн
- 2015 онд түрүүлсэн
- 2017 онд түрүүлсэн
- 2018 онд их шөвөгт үлдсэн
- 2014 онд их шөвөгт үлдсэн
- 2019 онд их шөвөгт үлдсэн
- 2016 онд их шөвөгт үлдсэн
- 2011 онд их шөвөгт үлдсэн
Э.БАЯНМӨНХ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БӨХ СОНИРХОГЧИД ЭНЭ МАНГАР ХҮҮРИЙГ БАРИЛДААСАЙ ГЭЖ ИХ ХҮСЭХ ЮМ ЯАГААД ЭРТ ЗОДОГ ТАЙЛАВАА ЗА ЭНЭ ЖИЛ ЦАГААН САРААР ХЭРЭГГҮЙ НААДМААР ҮЗЭЭД АРХАНГАЙГААСАА НЭГ САЙХАН ЗААН ТӨРҮҮЛЭЭДЭХ ЧАМД ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ЖИЖИГДЭНЭ БҮҮ ТҮҮНИЙГ АВ.
Эргүү малнууд санжаадамбыг унаагүй байхад унасан гэж ганжад түгжилийг тойруулсан. Хөлийн цэц гэж малнуудын хийсэн алдаа.
Saihan buh Daan ch barildahaa bolichihiin baildaj bgaa bol suuri Darhan avarga avahgui shuu