Нийгмийн
Улсын аварга Ч.Санжаадамба хурдан удмын сарвааг эхийнх нь хамт 53 сая төгрөгөөр худалдан авчээ

Монголын цэвэр адуу үржүүлэгчдийн холбооноос “Сонгомол-2021” дуудлага худалдааг зохион байгуулжээ. Эл дуудлага худалдааны үеэр улсын аварга Ч.Санжаадамба Тод манлай уяач Б.Бат-Өлзийгийн зээрд сарвааг эхийнх нь хамт 53 сая төгрөгөөр худалдан авчээ.

Сартай зээрд дааганы эцэг нь “Henry Highway” гэдэг нэртэй хээр азарга. Эл азарганы гурван төл сүүлийн гурван жил улс, бүсэд завсаргүй түрүүлж, айрагдаад байгаа юм. Эх хүрэн гүү нь “Далий” хүрэн азарганы төл.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.