СПОРТ

Ч.Санжаадамба: Ганцаараа ингэж дайрч болохгүй ээ, Г.Өсөхбаяр аварга аа

МҮБХ-ны “Их эе” өнөөдөр хуралдаж байна. Өнөөдрийн хуралд 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Ирц 70 гаруй хувьд хүрсэн тул хүчин төгөлдөр гэж үзжээ.

Өнөөдрийн Их эеийн хурлаар МҮБХ шинэ тэргүүнээ сонгоно.

Төлөөлөгч Балжиннямын ярьсан зүйлд Г.Өсөхбаяр аварга багагүй бухимдав.

Үүний дараа Улсын аварга Ч.Санжаадамба “Өнөөдөр хэлэлцэх, шийдвэрлэх асуудлуудыг ойлгохгүй байна. Бидэнд цаасан дээр гаргаж өгөөгүй. Араар сууж байгаа хүмүүст сонсогдохгүй байна, Өсөхбаяр аварга аа. Ингэж ганцаараа дайраад байж болохгүй, аварга аа. Бусад бөхчүүдийнхээ үгийг сонс. Би бөхчүүдийнхээ төлөө ярьж байна. Цэцдийн зөвлөл, допинг, эрэмбэ дарааны асуудлаа яаж шийдэх юм бэ” гэлээ.

Үүний дараа Ч.Санжаадамба аварга өнөөдөр хэлэлцэх асуудлууд, хуралдааны дэгийг цаасан дээр гаргаж, бөхчүүдэд тараахыг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-29 19:53

Za za, ugaasa mgl buhiin ner hund, es judag gej baihaa bolison yum bish u. Hooson ner tur, ongo mongotei ih zuuraldaad irheeree yamar ch yum utgagui, ner hundgui boldog shde. Ehleed deereese dooroo hurtel saihan tsever tungalag boloh heregtei. Tegj chadahgui bol ene doping, erembe tsol, buh asuudluuda hezee ch shiidej amjihgui, ulam l unana

Холбоотой мэдээ

Back to top button