Нийслэл
Сар шинийн өдрүүдэд Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэгүй үйлчлүүлнэ

Сар шинийн баярыг угтсан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөн зохион байгуулалтын ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгын дагуу нийслэлийн есөн дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд хашаа, талбайгаа нээж, автомашины түр зогсоол гаргах, иргэдийн зорчих урсгалыг саадгүй нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд Урт цагааны 100 машины далд зогсоолыг цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд 08:00-00:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийлээ. Тус зогсоол руу Урт цагааны барилгын чанх араас буюу “Тэди” төвөөс урагш чиглэсэн замаар яваад баруун эргээд орно.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
NYAMBAATAR AJIL HIIJ BNAA OMNOH HULGAICH NARIIG BPDVOL
2-хон жил ажилласан гэхэд Нямбаа сайн хурдтай ажиллаж байнаа