Зорчих эрхээ хязгаарлуулсан Б.Амарсайхан дахин зодооны хэрэгт холбогдсон байж болзошгүй
2025 оны 7-р сард Сүхбаатар дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газрын гадна Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар иргэн Д.Саяннямбуугийн биед халдсан хэрэг гарсан билээ.
Уг хэрэг он дамнан явсаар, энэ оны 1-р сарын 30-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Ц.Санжаачойпэл Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт холбогдох танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Саяннямбууд эрүүл мэндийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон.
Ингэхдээ Ц.Санжаачойпэлийг нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан юм.
Б.Амарсайхан нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхээ хязгаарлуулах ял шийтгүүлсэн бөгөөд тэрбээр энэ сарын 15-нд мөн л зодооны хэрэгт холбогдсон байж болзошгүй байна. Албаны эх сурвалжаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зодооны талаарх гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд шалгалтын ажиллагааг хийж байна" гэсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Baatarsaihan uuruu iim zerleg bolool huuhed ni iim bga biz
hogiin hulgaich hogiin hulgaichaaraa duusan
Даварсан танхай этгээд бнашд дахиад ял завших байхоо
Enend yamar hvn zoduulaad bdiin, churiisun ami ni haanaa bgm gemeer atsad, emegtei hvn zodood bdiimu
neg ih udahgui baih estoi gazartaa ochih bhoo ingej ih zagtnaad bga hun
Жаргал даахгүйн зовлон юм даа. Амжилттай яваа эцэг, эхийн буяныг зөв эдэлж амьдарч чадахгүй яачихсан залуу вэ
Эцэг, эх нь амжилттай сайн яваа бол хүүхэд нь танхайрч явна гэж байх уу. Буруу аргаар олсон баялаг тэр замаараа л гарна
bugdiig athahyg murooddog aavynhaa shiiriig hataah gehdee denduu sagaj bgaa huuhed umaad ... amidral ch togloom bishdee...bugdiig mungoor bolgoddoggui ld...
Saynnyambuu dahiad zoduulaad 1 terbum , 600 say dahiad avna.
Хуулийн дагуу хорьсон бол дахин хүмүүс хохирохгүй байсандаа