Нийгэм мэдээ
Фото: Сар шинийн барилдаанд анх удаа Завхан аймгийн бөх түрүүлсэн агшин
Гал морин жилийг угтсан сар шинийн барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл улсын аварга О.Хангайгаар найм давж түрүүллээ.
М.Лхагвагэрэлийн хувьд өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд мөн улсын аварга О.Хангайтай үзүүр, түрүү булаалдахаар тунаж үлдэж байсан. Улмаар О.Хангайд өвдөг шороодон, үзүүрлэж байсан бол энэ жил түрүү магнайгаар тодорлоо. Ингэснээр сүүлийн 64 жилийн хугацаанд зохион байгуулагдсан сар шинийн барилдаанд Завхан аймгийн бөх анх удаа түрүүлсэн тохиолдол боллоо.
Гэрэл зургийг: О.Улсболд, Байршил: Монгол бөхийн өргөө























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.