Сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослоор 3 хүн амиа алдаж, 75 жолооч согтуугаар машин барьжээ
Гал морин жилийн сар шинийн өдрүүдээр /2026.02.18-2026.02.20/ зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алдаж, 19 хүн, таван хүүхэд гэмтжээ. Мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 75 хүнийг зохих журмаар шийтгэсэн байна.
Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн сар шинийн өдрүүдэд гарсан зам тээврийн ослын мэдээллийг дата графикаар хүргэе.
2023 оны сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас
- Гэмтсэн хүн: 33
- Гэмтсэн хүүхэд: 13
- Нас барсан хүний тоо: 8
- Согтуу жолооч: 144
2024 оны сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас
- Гэмтсэн хүн: 14
- Гэмтсэн хүүхэд: 10
- Нас барсан хүний тоо: 1
- Согтуу жолооч: 61
2025 оны сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас
- Гэмтсэн хүн: 28
- Гэмтсэн хүүхэд: 8
- Нас барсан хүний тоо: 9
- Согтуу жолооч: 96
2026 оны сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас
- Гэмтсэн хүн: 19
- Гэмтсэн хүүхэд: 5
- Нас барсан хүний тоо: 3
- Согтуу жолооч: 75
Эргэн сануулахад, Гурав хоногийн өмнө буюу гал морин жилийн сар шинийн нэгний өдөр Хөвсгөл нуурын хар хил рүү 7 хүн автомашинтайгаа осолдож, хоёр нь эндсэн байна.
Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны үдэш 20:16 цагт Ханх сумаас Ренчинлхүмбэ чиглэлд явсан байсан долоон зорчигчтой УАЗ-Пургон автомашин нуурын хар хил рүү унасан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Таван иргэн эсэн мэнд гарсан бол нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж осолдсон байна.
Иймд иргэн та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, зөвлөмжийг дагаж мөрдөн өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээр авто тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг дахин анхаарууллаа.
Мөн ЦУОШГ-ын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон болон цасан шуурга болж болзошгүй байгаа. Тиймээс харагдах орчин бүдгэрэх эрсдэлтэй тул жолооч, иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй зорчих, автомашиныхаа бүрэн бүтэн байдалд анхаарахыг сануулж байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Далайд хар хил үүссэн гээд байхад л дэжгүүр нь давхиад байгаа хүмүүсийг ойлгохгүй пм
Энэ согтуучууд машин барина гэдэг яаман апул вэ. Гэр бүлээ суулгачихсан яваа байж ийм эрсдэл гаргах гэж хэлэх үг алга
Дэндүү юмааа манай монголчууд
Ер нь мөсөн дэр машинтай яв гж ямар нь энэ новшнуудад шивнэсэн юм бол мөс бол зам биш анхааруулаад бхад жолооч нь бол санаатгаар хүн алахыг завдсан үйлдэл 5 хүн амьд гарч 1 хүүхэд алчиж муу алуурчин
Далайд хөлдөөгүй мөсөн дээгүүр мал шиг дахиад хар мөс рүү цөмөрч үхэж далд орж хүмүүсыг далай бузарлаж байгаа сүгнүүдэд хэлэх үг алга...