СПОРТ

Өнөөдөр О.Бурмаа алт, О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдана

ОХУ-ын Красноярскт үргэлжилж буй чөлөөт бөхийн “Алтан гран при” тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор, ОУХМ Ц.Намуунцэцэг, Х.Болортуяа нар түрүүлж, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ОУХМ Ө.Пүрэвсүрэн нар мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, армийн дэлхийн аварга Г.Отгонжаргал, улсын аварга А.Батцэцэг, Б.Хонгорзул нар хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр  эмэгтэйчүүдийн 76 кг-д барилдаж буй ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа алт, 68 кг-д ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдана.

Мөн эрэгтэйчүүдийн 74 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Шинэтөр, 92 кг-д М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 72 кг-д ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг нар дагах тойрогт өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button