Улс төрийн мэдээ

Г.Занданшатарын Засгийн газар морин уралдааныг НЭГТ, хүүхдийн эрхийг ХОЁРТ тавих уу

2025 оны Засгийн газрын нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх үгүй асуудлыг хэлэлцэж, улмаар сэргээх шийдвэрийг гаргасан.

Энэ шийдвэрийг Eguur News агентлаг болон хэвлэл мэдээллийн редакциуд эсэргүүцэж, ХЭҮК-ийн зүгээс хүүхдийн эрхийг зөрчиж буй хэлбэр хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэр ч бүү хэл уяачдын төлөөллөөс унаач хүүхдэд цалингаасаа ч давсан зардлаар далбаа, самбар бэлдэж талбай дээр хаврын морин уралдааныг сэргээхийг шаардан жагсаж байсан удаатай.

Улмаар иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлах өргөдөл гаргаж тухайн үеийн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд өргөн барьсан бөгөөд нийтийн эсэргүүцэл, дургүйцлийн хариуд уг шийдвэрээ цуцласан.

Гэтэл УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Хаврын морин уралдааныг сэргээх чиглэлээр УИХ-ын чуулганы үеэр тодорхой шийдвэр гаргана” гэж мэдэгдэв. Үүнийх нь араас уяачид, холбоодоос мөн л ижил утгатай хэвлэлийн хурал хийж, дуугарах нь олширлоо.

Хүүхдийн эрхийг бүх нийтээр хамгаалах үүрэгтэй байтал ийн хүний эрхийн хувьд ч ухралт хийе гээд парламентаас дуугарч эхлэв.

Энэ өвөл мөн л хориглосон хугацаанд аймаг, орон нутгуудад шаардлага хүргүүлсээр байхад нууцаар морин уралдаан зохион байгуулсан асуудал гарч, морины ажил нэрээр унаач хүүхэд унаж бэртсэн, амиа алдсан нөхцөл байдал ч гарсан. Хэдий болтол хүүхдийн амиар уламжлалаа хамгаалах вэ.

Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хаврын морин уралдааныг сэргээх асуудал дээр албан ёсоор ямар байр суурь илэрхийлж, хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавих уу, морин уралдааныг нэгдүгээрт тавих уу гэдгийг анхааралтай ажиглацгаая.

Т.БАТСҮРЭН

Холбоотой агуулгын линкийг хавсаргаж байна

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочин
Зочинзочин

30 гаруй жилд жилийн 4 улиралд морь уралдаж зугаацлаа. Олон арван хүүхэд нас барж, тахир дутуу боллоо. Үүний оронд баялаг бүтээ. Улсын баяраар уралдаж бусад цагт хориглох хууль хэрэгтэй.

Зочин
Зочин

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛҮҮЛЖ БАЙХАД ДУУГАРДАГГҮЙ ГИШҮҮД МОРЬ УНАХААР УЙЛААД БАЙГАА НЬ ЯАВЧ ЗҮГЭЭР ЗҮЙЛ БИШ ЭНЭ БОЛ МОНГОЛ ЁС ЗАН АХУЙГААС САЛГАХ ГЭСЭН ГАДААДЫН БОДЛОГЫГ ЗАХИАЛГААР ГҮЙЦЭТГЭГЧ НАР ТУЛ САЙН ШАЛГАЖ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Содбаатар өөрийн найз хамтарсан замын Заабар компанитай Батбаярын лоббигоор явуулж бгаа асуудал дээ

Би бас чи
Би бас чи

Адууны баяр наадам хийх гэж буй монгол улс өөрсдөө морины уралдааны хуульгүй гэж байгаа хэдэн мянган жилийн морин уралдааны түүхтэй МОНГОЛ улс дэлхийн морины их наадам хийх гээд байдаг гэтэл энэ талын хууль байдаггүй

Зочин
Зочин

Сонгуулийн зардлаа унаачдаас хүүхдийн амь нас, нулимсаар олох төлөвлөгөө юу

Зочин
Зочин

Хаврын уралдааныг дэмжиж ил тод болгон уралдах үеийн цаг агаарын замын,хамгаалалтын хувцасны стандартыг батлаад өгвөл нууцаар явагддаг морины ажил уралдаан ил болж эрсдэл нь илэт багасна морь унаж уралдах хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөхгүй болно.гадаадад гарч уралдах хүүхдүүд мориноос хөндийрөх уралдаанч хүүхдүүдийн хомсдол бий болох нь багасчихсан өв соёлоо алдах эрсдэл багамна

Зочин
Зочин

Монгол хүүхдийг мориноос холдуулах нь морьтон монголчуудын хувьд маш том эмэгнэл учир нь хурдан мориор дамжиж малчин бэлддэг жаяг алдагдаж малаа маллах малчин удам тасрах аюул бий болж бн Монголын хурдан морины уралдаан бол үндэсний спортын нэг 2000 гаруй жил өвлөгдөж ирсэн өв соёл минь билээ энэ үед ирээд устаж үгүй болох аюултай тулгарч бн

Зочин
Зочин

Хүүхэд дуртай зүйлээ хийх эрх чөлөөтэй байх хэрэгтэй, суудалд суучихаад ярих юмаа олж ядсан хүмүүсийн амны зугаанаас чөлөөтэй хол оршиг

Зочин
Зочин

Занданшатар буруу шийдвэр гарана даа, харж л байгаарай?!

Иргэн
Иргэн

Хөөрхий энэ тарих толгойны өвчинтэй Занданшатарыг дарамталж МАН -АН мафиууд өвлийн морин уралдааныг зөвшөөрүүлэж хүүхэд морины амиаар тоглож наадхаар улайрч байна!!! Улс төрийн очиков биш улс Монголын хүүхдүүдийн амь нас чухал шүү МАН мафиуудаа

Зочин
Зочин

ХҮҮХДИЫН ЭРХ НЭРЭЭР ӨВ СОЁЛЫГ УСТГАХ ГАДНЫ НӨХДҮҮДИЙН САНААРХЛЫГ ТАСЛАН ЗОГСООЖ БАЙГНАА НЬ ЗӨВ ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button